Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Ховд аймгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын хэлэлцүүлэг

Posted by ИТХ on October 26, 2012

10-р сарын 23-нд Ховд аймгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын хэлэлцүүлэг саяхан шинээр нээгдсэн аймгийн Иргэний танхимд болж ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, төсвийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд, мөн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг СТСХ-ийн дарга Д.Алтангэрэл нээж хөтлөн явуулсан юм.

“Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд тус аймгийн төсвийн мэдээллийн цахим сайт – khovdtusuv.wordpress.com-ыг нээж сүүлийн гурван сарын турш туршин ажиллуулж байгаа юм. Энэ явцын талаар тус төслийг хэрэгжүүлж байгаа “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав танилцууллаа. Мөн аймгийн нийтийн номын санд байрлуулах төсвийн мэдээллийн буланг “Зөв тусгал” ТББ-ын тэргүүн Б.Түвшинбаяр танилцуулав.

Дараа нь оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн өөрсдийн саналыг бичгээр өгч байв. Энэ бүхэнд үндэслэн цахим сайтын загварыг улам боловсронгуй болгож эцсийн хувилбарыг гаргах юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: