Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Баянзүрх дүүргийн төсвийн хэлэлцүүлэг боллоо.

Posted by ИТХ on October 15, 2012

Нийслэлийн Баянзүрх дүүргийн төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах арга замуудыг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг 10-р сарын 11-ны Пүрэв гаригт болж дүүргийн удирдлага, Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтнууд, хороодын иргэдийн төлөөлөл, мөн “Иргэд төсвөө хянана” сүлжээнийхэн оролцлоо.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн төсөв, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалт үлэмжхэн нэмэгдэж зөвхөн ноднин жил гэхэд 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Үүнтэй нэгэн зэрэг цэцэрлэг, сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудын төсвийн ил тод байдлыг хангах зорилго бүхий “Шилэн түрийвч” аян зэрэг арга хэмжээг зохион байгуулсан, бас ноднин шийдвэр гаргаж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллагуудаар нийт 200 сая төгрөгийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан талаар Засаг дарга Б.Батзориг ярьсан бол Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Наранчимэг дүүргийн төсөв, түүний дотор 2013 оны төсвийн төсөл, түүнд иргэдээс авсан саналын дүнг танилцууллаа.

Дараа нь :Баянзүрх дүүргийн төсвийн мэдээллийн bzdtusuv.wordpress.com сайтын загварыг “Иргэн төсвөө хянана” сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав, номын сан, Иргэний танхим, мэдээллийн төв зэрэгт байрлуулан ажиллуулах төсвийн мэдээллийн булангийн танилцуулгыг “Зөв тусгал” ТББ-ын тэргүүн Б.Түвшинбаяр хийж дараа нь хэлэлцүүлэгт оролцогсод санал бодлоо хэллээ.

Баянзүрх дүүрэг орон нутгийн төсвийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар өмнөх жилүүдэд хуримтлуулсан туршлага, дээрээс нь яг одоо туршиж байгаа төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах загварт багтсан цахим хуудас, төсвийн мэдээллийн буланг зэргийг нэвтрүүлснээр нийт орон нутагт, юуны өмнө нийслэлийн бусад дүүрэгт жишиг (үлгэр жишээ) дүүрэг болох зорилт дэвшүүлсэн байна.

Leave a comment