Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилт хангалтгүй …

Posted by ИТХ on May 30, 2012

“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилт хангалтгүй байгаа тул Нийслэлийн аудитын газраас орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодох нарт хандаж дараах албан бичгийг 5-р сарын дундуур явуулж анхааруулсан байна.  Баянзүрх  дүүргийнхэн энэ албан бичгийг сайтдаа тавьсан нь сайшаалтай боловч төсвийн байгууллагууд хэрэгжүүлэхгүй хэвээр байгаа манай мониторинг харуулж байна.  

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРЫН АНХААРАЛД

1. Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангах ажлыг зохион байгуулж байгууллагынхаа вэб сайт болон мэдээллийн самбарт төсвийг ил тод, нээлттэй, мэдээллээр иргэдийг байнга хангаж ажиллахыг үүрэг болгож байна.

2012 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 17 хот

Журам батлах тухай
Төсвийн тухай хуулийн 41.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ

2. Төсвийн байгууллагууд дараах зөвлөмжтэй танилцаж байгууллагын вэб сайт болон мэдээллийн самбарт дараах мэдээллүүдийг бүрэн эхээр нь байршуулж, олон нийгийг нээлттэй, ил тод, үнэн зөв мэдээллээр байнга хангаж ажиллахыг зөвлөсөн байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: