Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

www.ulaanbaatar.mn сайт дахь төсвийн мэдээлэл

Posted by ИТХ on May 5, 2012

Одоогоор Улаанбаатар хотын төсөв, худалдан авах үйл ажиллагаанд зориулсан тусдаа цахим хуудас байхгүй. Гэхдээ нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан ёсны http://www.ulaanbaatar.mn портал сайтын “Нээлттэй мэдээлэл” булангийн “Төсөв, нийгэм, эдийн засгийн зорилт” хэсэгт төсвийн холбогдолтой баримт бичгүүдийг байрлуулдаг.

“Нийслэлийн 2012 оны төсвийн төлөвлөгөөний баримт бичиг” цэсийн дор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн төсвийн өнөөгийн хандлага, 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, Нийслэлийн төсвийн цаашдын зорилт, 2012 оны төсвийн төлөвлөгөөний төсөл зэрэг баримт бичгүүд бүгд төсөл гэсэн тодотголтойгоор орсон байна. Тэгэхлээр нийслэлийн ИТХ-ын хуралдаанд оруулсан төсвийн төсөл ямар нэгэн өөрчлөлтгүйгээр тэр чигээрээ батлагдсан гэж ойлгогдсон.

2012 оны 5-р сарын эхний байдлаар төсвийн дараах баримт бичгүүдийн файлыг татаж авахаар байрлуулсан боловч зөвхөн 1-р сарын төсвийн гүйцэтгэлийг оруулаад зогссон байв. Ямар нэгэн оршил, тайлбар хийдэггүй.

Нийслэлийн нийт төсвийн мэдээллийн дотор дүүргүүдийг мэдээллийг багтаажээ. Эндээс дүүрэг тус бүрийн мэдээллийг бэлтгэж тухайн дүүргийн иргэд, олон нийтэд хүргэж танилцуулах нь чухал юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: