(орчуулсан зураг, тайлбар хоёр хаачив?)
Archive for the ‘Янз бүрийн мэдээлэл’ Category
Герман Улсын Лихтенберг дүүргийн төсвийн үйл явц
Posted by ИТХ on September 1, 2012
Posted in Янз бүрийн мэдээлэл | Leave a Comment »
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ховд аймаг ба Дөргөн сумын төсвийн ил тод, нээлттэй байдалд хийх мониторингийн удирдамж
Posted by ИТХ on April 25, 2012
Зорилго:
Улаанбаатар хот, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Ховд аймаг, тус аймгийн Дөргөн суманд төсвийн ил тод, нээлттэй байдал ямар байгаа талаар шинэ мэдээлэл цуглуулан шуурхай үнэлэлт дүгнэлт өгч, төслийн цаашдын үйл ажиллагаанд ач холбогдолтой санал гаргах
Хугацаа:
2012 оны 4-р сарын 23-наас 30-ны өдрүүдэд [шаардлагатай бол сунгаж болно]
Хариуцаж хэрэгжүүлэх:
Улаанбаатар хотод: М.Болормаа, “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн, А.Мөнхнаран, “Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүд” хөдөлгөөний судлаач.
Баянзүрх дүүрэгт: А.Бүрэнжаргал, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажилтан, Б.Түвшинбаяр, “Зөв тусгал” ТББ-ын тэргүүн.
Ховд аймагт: Д.Тогтуунбаяр, Аймгийн НДЭХ-ний тэргүүн (Ховд аймаг)
Дөргөн суманд: Д.Нарантуяа, Аймгийн иргэний нийгмийн сүлжээний зохицуулагч (Ховд)
Хийж гүйцэтгэх ажил:
- Тухайн орон нутагт “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн “9 дүгээр зүйл.Төсөв, санхүүгийн ил тод байдал” ба “10 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал”-ийн заалтууд оны эхний дөрвөн сард хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл цуглуулж баримтжуулна.
- “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын заалтууд оны эхний дөрвөн сард хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл цуглуулж баримтжуулна
- Оны эхний дөрвөн сард тус тусын орон нутагт төсвийн үйл явц ба баримт бичгийн ил тод, нээлттэй байдлыг хангаж байгаа арга хэлбэрүүдийг тоймолж, Загвар стандартад хэрхэн тусгах талаар санал гаргах.
Posted in Янз бүрийн мэдээлэл | Leave a Comment »