Archive for the ‘Мэдээллийн самбар’ Category
“Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”-ыг танилцуулж хэлэлцүүлнэ
Posted by ИТХ on March 14, 2013
Posted in Мэдээллийн булан, Мэдээллийн самбар, Мэдээллийн цахим сайт | Leave a Comment »
Төсвийн мэдээллийн самбарын жишээ
Posted by ИТХ on December 28, 2012
Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэгийнхэн 2009 онд “Шилэн түрийвч” аян хэрэгжүүүлэх явцдаа өөрийн байгууллагын төсвийн задаргааг ийм хүснэгтээр эцэг эхчүүдэд танилцуулж байжээ.
Posted in Мэдээллийн самбар | Leave a Comment »
Ховд. Номын сангийн төсвийн мэдээллийн буланд шинэ мэдээлэл тавигдав
Posted by ИТХ on December 25, 2012
Posted in Мэдээллийн самбар, Ховд | Leave a Comment »
Баянзүрх дүүрэг дэх номын сангийн байдал
Posted by ИТХ on October 10, 2012
Анх 1968 онд Найрамдлын районы Амгалангийн клубын дэргэд байгуулагдаж 1970 онд дүүргийн нийтийн номын сан болж одоогийн Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, 12-р хорооллын 58-р байрны 1-р давхарт шилжүүлэн байрлуулжээ. 1986 оноос Хотын төв номын сангийн харъяа 3-р салбар номын сан болгон зохион байгуулсан.
Хүүхдийн 40, нийтийн 60 суудалтай уншлагийн хоёр танхимтай. Голдуу сургуулийн сурагчид үйлчлүүлж байна. Харин өглөөгүүр зэргэлдээх байрны ахмадууд ирж шинэ сонин хэвлэл уншдаг. Өдөр тутмын 8 сонин захиалж үйлчидэг юм байна.
Шинэ компьютерүүд авч интернэтийн шугам татсан боловч холболтын төсөвгүйн улмаас холбогдоогүй байна.
.
Posted in Баянзүрх дүүрэг, Мэдээллийн булан, Мэдээллийн самбар | Leave a Comment »
Мэдээллийн цахим дэлгэцүүд ажиллахгүй байна
Posted by ИТХ on August 14, 2012
Сүүлийн үед төрийн байгууллагуудад янз бүрийн электрон дэлгэцүүд олноор тавигдаж байгаа боловч бидний очиж үзсэн газар болгонд огт ажиллахгүй байгаа нь харагдлаа. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх Нэг цагийн үйлчилгээний танхимд “Монгол Улсын Их хурлын тамгын газраас мэдээллэж байна” гэсэн цахим дэлгэц ажиллахгүй байгааг бид үзэж танилцуулсан. Тэгвэл одоо Баянгол дүүргийн 6-р хорооны байранд байгаа бас нэг дэлгэц ажилтнуудын өрөөнд хадгалаастай байлаа. Шалтгаан нь гэвэл энд байршуулж иргэдэд танилцуулах мэдээлэл байхгүй, тийм мэдээллийг бэлтгэж чадахгүй байгаа явдал юм.
.
Posted in Мэдээллийн самбар | Leave a Comment »
Төрийн байгууллагын мэдээллийн самбарууд ажиллахгүй байна
Posted by ИТХ on April 28, 2012
Өнөөдөр Монгол улсын төр, захиргааны бүх шатны байгууллагын байранд мэдээллийн самбарууд байдаг. Гэхдээ сайн ажиллуулж чадахгүй байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээллийн самбар 2012 оны 5-р сарын эхний байдлаар. Самбарын тэн хагасыг тус хэлтсийн эрхэм зорилго эзэлсэн ба төсөвтэй холбоотой ганцхан мэдээлэл байгаа нь 2011 оны 11-р сарын 22-нд дууссан тендерийн зар байлаа.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байрны үүдэнд байгаа мэдээллийн самбарт төсвийн ганц мэдээлэл тавьсан нь өнгөрсөн оны 12-р сарын 28-нд тус дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар нийгэм, эдийн засгийн 2011 оны зорилтын биелэлтийнг дүгнэж 2012 оны зорилтыг баталсан тухай тогтоолыг зүүсэн байна. Төсвийн тухай мэдээлэл алга байв.
Posted in Мэдээллийн самбар | 1 Comment »