Archive for the ‘Мэдээллийн булан’ Category
“Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”-ыг танилцуулж хэлэлцүүлнэ
Posted by ИТХ on March 14, 2013
Posted in Мэдээллийн булан, Мэдээллийн самбар, Мэдээллийн цахим сайт | Leave a Comment »
Улаанбаатар хотын Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан дахь нийслэлийн төсвийн мэдээллийн булан
Posted by ИТХ on January 7, 2013
Posted in Мэдээллийн булан, УЛААНБААТАР хот | Leave a Comment »
Баянзүрх дүүргийн номын сан дахь төсвийн мэдээллийн булангийн эхний тавиур
Posted by ИТХ on December 25, 2012
Posted in Баянзүрх дүүрэг, Мэдээллийн булан | Leave a Comment »
Ховд аймгийн Дөргөн сумын номын сангийн төсвийн мэдээллийн булан
Posted by ИТХ on October 26, 2012
Ховд аймгийн Дөргөн сумын Соёлын төвийн номын сан 1969 онд байгуулагджээ. Одоо 3200 гаруй номтой. Эрхлэгчээр С.Дэжид ажилладаг. Номын сангийн байр нэлээд хуучирснаас гадна зай талбай муутай. Номын фондын өрөөнд орон нутгийг судлах музейг байгуулснаас хойш уншлагын тусдаа танхим байхгүй болсон тул соёлын төвийн эрхлэгчийн суудаг өрөөнд хэдэн ширээ байрлуулжээ. Харин мэргэжлийн номын санч ажилладаг.
Бид энд тус сумын төсвийн мэдээллийн буланг байгууллаа. Түүнд сумын төсөв, төсвийн байгууллагуудын мэдээлэл, зарим худалдан авалтын зар, явцыг харуулсан хүснэгтийг цуглуулан хэвлэж тусгай хавтсуудад ангилж байрлуулав. Удахгүй дэлгэрэнгүй танилцуулна.
Posted in Дөргөн сум, Мэдээллийн булан | Leave a Comment »
Баянзүрх дүүрэг дэх номын сангийн байдал
Posted by ИТХ on October 10, 2012
Анх 1968 онд Найрамдлын районы Амгалангийн клубын дэргэд байгуулагдаж 1970 онд дүүргийн нийтийн номын сан болж одоогийн Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, 12-р хорооллын 58-р байрны 1-р давхарт шилжүүлэн байрлуулжээ. 1986 оноос Хотын төв номын сангийн харъяа 3-р салбар номын сан болгон зохион байгуулсан.
Хүүхдийн 40, нийтийн 60 суудалтай уншлагийн хоёр танхимтай. Голдуу сургуулийн сурагчид үйлчлүүлж байна. Харин өглөөгүүр зэргэлдээх байрны ахмадууд ирж шинэ сонин хэвлэл уншдаг. Өдөр тутмын 8 сонин захиалж үйлчидэг юм байна.
Шинэ компьютерүүд авч интернэтийн шугам татсан боловч холболтын төсөвгүйн улмаас холбогдоогүй байна.
.
Posted in Баянзүрх дүүрэг, Мэдээллийн булан, Мэдээллийн самбар | Leave a Comment »
Ийм хөнгөхөн, авсаархан тавиурууд байна
Posted by ИТХ on September 20, 2012
Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »
Номын сан дахь төсвийн мэдээллийн буланд ийм тавиур ашиглах саналтай байна
Posted by ИТХ on September 14, 2012

Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »
Номын сан дахь мэдээллийн булангийн жишээ
Posted by ИТХ on September 14, 2012
Өнөөдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагуудаас гаргаж буй ном товхимол, сонин сэтгүүл, судалгааны ном, тайлан мэдээнүүдийг уншигч олонд хүргэх зорилготой НҮБ-ын “Номын булан”-г Монголын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан болон Улаанбаатар хотын нийт 4 их, дээд сургуульд (МУИС, СЭЗДС, ХИС, ХААИС-ын номын сангууд) байгуулан 2010 оноос хойш ажиллуулж байна.
Самбарын ерөнхий байдал болон Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд самбарын нээлтийн үеэр авсан зургуудыг дор үзнэ үү. Тус номын буланд уншигч, судлаач, оюутнуудад хэрэгтэй олон төрлийн шинэлэг мэдээ мэдээлэл, судалгааны материалууд байдгаараа онцлогтой бөгөөд Монгол дахь НҮБ-ын харьяа агентлагуудаас (НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан гэх мэт) үе үе шинэчилж байдаг ажээ.
Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »
Орон нутагт төсвийн мэдээллийн булан байгуулах боломжтой номын сангуудын жагсаалт
Posted by ИТХ on June 30, 2012
Улаанбаатар хот, түүний дүүргүүдэд:
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
АСА циркийн зүүн хойно байрладаг. Захирал Ө.Ган-Өлзий
Баянзүрх дүүргийн нийтийн номын сан
УБ хотын ННС-ын салбар юм. 12-р (“Сансар”) хорооллын 58-р байрны нэгдүгээр давхарт байрладаг. Утас: 70155708
Сонгинохайрхан дүүргийн нийтийн номын сан
УБ хотын ННС-ын салбар юм. 1-р (“Өнөр”) хорооллын үйлчилгээний 2-р төвд байрладаг. Утас: 70175707.
Чингэлтэй дүүргийн М.Горькийн нэрэмжит номын сан (одоогоор засвартай байна)
Хан-Уул дүүргийн нийтийн номын сан
18-р хорооллын “Жаргалант” үйлчилгээний төвийн 2-р давхарт байрладаг. Утас: 70115702
Баянгол дүүргийн номын сан
Төмөр замын дээд сургуулийн урд цэцэрлэгт 2012 оны хавар нээгдсан. Баянгол дүүргийн ЗДТГ-ын харьяа
– Хан-Уул дүүргийн Иргэний танхим
Ховд аймагт:
Аймгийн төв номын сан
Ховд аймаг Төв номын сан. Утас: 25138 99439969. Энд мөн Америкийн соёл мэдээллийн төв байрладаг.
Аймгийн Иргэний танхим
“Ховд” их сургуулийн номын сан
Дөргөн суманд:
Сумын соёлын төвийн номын сан
Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »
Номын сангууд дахь төсвийн мэдээллийн булан
Posted by ИТХ on May 11, 2012
Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »