Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Төсвийн мэдээллийн загварууд’ Category

“Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”-ыг танилцуулж хэлэлцүүлнэ

Posted by ИТХ on March 14, 2013

- 2013.03.19. Урилга (1) - 2013.03.19. Урилга (2) - 2013.03.19. Урилга (3)

Posted in Мэдээллийн булан, Мэдээллийн самбар, Мэдээллийн цахим сайт | Leave a Comment »

Улаанбаатар хотын Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан дахь нийслэлийн төсвийн мэдээллийн булан

Posted by ИТХ on January 7, 2013

IMG_2088

Read the rest of this entry »

Posted in Мэдээллийн булан, УЛААНБААТАР хот | Leave a Comment »

Төсвийн мэдээллийн самбарын жишээ

Posted by ИТХ on December 28, 2012

Нийслэлийн Багануур дүүргийн 138-р цэцэрлэгийнхэн 2009 онд “Шилэн түрийвч” аян хэрэгжүүүлэх явцдаа өөрийн байгууллагын төсвийн задаргааг ийм хүснэгтээр эцэг эхчүүдэд танилцуулж байжээ.

БНД-ийн 138-р цэцэрлэг. 2009 оны төсөв (1) + БНД-ийн 138-р цэцэрлэг. 2009 оны төсөв (2) +

Posted in Мэдээллийн самбар | Leave a Comment »

Баянзүрх дүүргийн номын сан дахь төсвийн мэдээллийн булангийн эхний тавиур

Posted by ИТХ on December 25, 2012

Дүүргийн 2013 оны батлагдсан төсөв хамгийн түрүүнд тавигдаад байна.

???????????????????????????????

Posted in Баянзүрх дүүрэг, Мэдээллийн булан | Leave a Comment »

Ховд. Номын сангийн төсвийн мэдээллийн буланд шинэ мэдээлэл тавигдав

Posted by ИТХ on December 25, 2012

2012. Ховд номын сангийн булан + 2012. Ховд номын сангийн булан ++

Read the rest of this entry »

Posted in Мэдээллийн самбар, Ховд | Leave a Comment »

Ховд аймгийн Дөргөн сумын номын сангийн төсвийн мэдээллийн булан

Posted by ИТХ on October 26, 2012

Ховд аймгийн Дөргөн сумын Соёлын төвийн номын сан 1969 онд байгуулагджээ. Одоо 3200 гаруй номтой. Эрхлэгчээр С.Дэжид ажилладаг. Номын сангийн байр нэлээд хуучирснаас гадна зай талбай муутай. Номын фондын өрөөнд орон нутгийг судлах музейг байгуулснаас хойш уншлагын тусдаа танхим байхгүй болсон тул соёлын төвийн эрхлэгчийн суудаг өрөөнд хэдэн ширээ байрлуулжээ. Харин мэргэжлийн номын санч ажилладаг.

Бид энд тус сумын төсвийн мэдээллийн буланг байгууллаа. Түүнд сумын төсөв, төсвийн байгууллагуудын мэдээлэл, зарим худалдан авалтын зар, явцыг харуулсан хүснэгтийг цуглуулан хэвлэж тусгай хавтсуудад ангилж байрлуулав. Удахгүй дэлгэрэнгүй танилцуулна.

Posted in Дөргөн сум, Мэдээллийн булан | Leave a Comment »

Баянзүрх дүүрэг дэх номын сангийн байдал

Posted by ИТХ on October 10, 2012

Анх 1968 онд Найрамдлын районы Амгалангийн клубын дэргэд  байгуулагдаж 1970 онд дүүргийн нийтийн номын сан болж одоогийн Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт,  12-р хорооллын 58-р байрны 1-р давхарт шилжүүлэн байрлуулжээ. 1986 оноос Хотын төв номын сангийн харъяа 3-р салбар номын сан болгон зохион байгуулсан.

Хүүхдийн 40, нийтийн 60 суудалтай уншлагийн хоёр танхимтай. Голдуу сургуулийн сурагчид үйлчлүүлж байна. Харин өглөөгүүр зэргэлдээх байрны ахмадууд ирж шинэ сонин хэвлэл уншдаг. Өдөр тутмын 8 сонин захиалж үйлчидэг юм байна.

Шинэ компьютерүүд авч интернэтийн шугам татсан боловч холболтын төсөвгүйн улмаас холбогдоогүй байна.

 

.

 

Posted in Баянзүрх дүүрэг, Мэдээллийн булан, Мэдээллийн самбар | Leave a Comment »

Ийм хөнгөхөн, авсаархан тавиурууд байна

Posted by ИТХ on September 20, 2012

Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »

Номын сан дахь төсвийн мэдээллийн буланд ийм тавиур ашиглах саналтай байна

Posted by ИТХ on September 14, 2012

Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандартын эхний хувилбар төсвийн мэдээлллийн цахим сайт ба төсвийн мэдээллийн булан гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна.
 
Төсвийн мэдээллийн булан нь нийслэл, аймаг, дүүрэг, сум дахь нийтийн номын сан, Иргэний танхим, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах танхим, Соёлын төв зэрэг газруудад тухайн орон нутгийн төсвийн холбогдолтой мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр байршуулж байнга шинэчлэн, түүнийгээ тойруулан иргэд, оршин суугчид, татвар төлөгчдөд зорриулсан, танилцуулга, сурталчилгаа, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулснаар төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой.
 
Төсвийн мэдээллийн булан нь эхний хувилбараар төсвийн мэдээллийн самбар ба тавиур гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Бид эхний удаад орон нутгийн номын сангуудад төсвийн баримт мэдээллийн тавиурыг хийж байрлуулах гэж байна. Ингэхдээ манайд өргөн ашиглагддаг тавиурыг сонгож ашиглан турших саналтай байна. Иймэрхүү харагдана.
 
Хаа сайгүй байдаг ч бид маш сайн ажиллуулбал харьцангуй хямд төсөр, уян хатан (нааш цааш зөөж хаана ч тавьж болно) хүртээмжтэй хэлбэр юм . 
 
 
Иймэрхүү тавиурууд бичиг хэргийн Golden Pen дэлгүүрт зарагдаж байгаа. Та бүхэн саналаа хэлээрэй. 
 
Read the rest of this entry »

Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »

Номын сан дахь мэдээллийн булангийн жишээ

Posted by ИТХ on September 14, 2012

Өнөөдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагуудаас гаргаж буй ном товхимол, сонин сэтгүүл, судалгааны ном, тайлан мэдээнүүдийг уншигч олонд хүргэх зорилготой НҮБ-ын “Номын булан”-г Монголын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан болон Улаанбаатар хотын нийт 4 их, дээд сургуульд (МУИС, СЭЗДС, ХИС, ХААИС-ын номын сангууд) байгуулан 2010 оноос хойш ажиллуулж байна.

Самбарын ерөнхий байдал болон Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд самбарын нээлтийн үеэр авсан зургуудыг дор үзнэ үү. Тус номын буланд уншигч, судлаач, оюутнуудад хэрэгтэй олон төрлийн шинэлэг мэдээ мэдээлэл, судалгааны материалууд байдгаараа онцлогтой бөгөөд Монгол дахь НҮБ-ын харьяа агентлагуудаас (НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан гэх мэт)  үе үе шинэчилж байдаг ажээ.

Read the rest of this entry »

Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »

Мэдээллийн цахим дэлгэцүүд ажиллахгүй байна

Posted by ИТХ on August 14, 2012

Сүүлийн үед төрийн байгууллагуудад янз бүрийн электрон дэлгэцүүд олноор тавигдаж байгаа боловч бидний очиж үзсэн газар болгонд огт ажиллахгүй байгаа нь харагдлаа.  Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх Нэг цагийн үйлчилгээний танхимд “Монгол Улсын Их хурлын тамгын газраас мэдээллэж байна” гэсэн цахим дэлгэц ажиллахгүй байгааг бид үзэж танилцуулсан. Тэгвэл одоо Баянгол дүүргийн 6-р хорооны байранд байгаа бас нэг дэлгэц ажилтнуудын өрөөнд хадгалаастай байлаа. Шалтгаан нь гэвэл энд байршуулж иргэдэд танилцуулах мэдээлэл байхгүй, тийм мэдээллийг бэлтгэж чадахгүй байгаа явдал юм.

.

Posted in Мэдээллийн самбар | Leave a Comment »

Орон нутагт төсвийн мэдээллийн булан байгуулах боломжтой номын сангуудын жагсаалт

Posted by ИТХ on June 30, 2012

Улаанбаатар хот, түүний дүүргүүдэд:

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

АСА циркийн зүүн хойно байрладаг. Захирал Ө.Ган-Өлзий

Баянзүрх дүүргийн нийтийн номын сан

УБ хотын ННС-ын салбар юм. 12-р (“Сансар”) хорооллын 58-р байрны нэгдүгээр давхарт байрладаг. Утас: 70155708

Сонгинохайрхан дүүргийн нийтийн номын сан

УБ хотын ННС-ын салбар юм.  1-р (“Өнөр”) хорооллын үйлчилгээний 2-р төвд байрладаг. Утас: 70175707.

Чингэлтэй дүүргийн М.Горькийн нэрэмжит номын сан (одоогоор засвартай байна)

Хан-Уул дүүргийн нийтийн номын сан

18-р хорооллын “Жаргалант” үйлчилгээний төвийн 2-р давхарт байрладаг. Утас: 70115702

Баянгол дүүргийн номын сан

Төмөр замын дээд сургуулийн урд цэцэрлэгт 2012 оны хавар нээгдсан. Баянгол дүүргийн ЗДТГ-ын харьяа

– Хан-Уул дүүргийн Иргэний танхим

Ховд аймагт:

Аймгийн төв номын сан

Ховд аймаг Төв номын сан. Утас: 25138 99439969. Энд мөн Америкийн соёл мэдээллийн төв байрладаг.

Аймгийн Иргэний танхим

“Ховд” их сургуулийн номын сан

Дөргөн суманд:

Сумын соёлын төвийн номын сан

Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »

Цахим сайт

Posted by ИТХ on June 3, 2012

Posted in Мэдээллийн цахим сайт | Leave a Comment »

Номын сангууд дахь төсвийн мэдээллийн булан

Posted by ИТХ on May 11, 2012

Posted in Мэдээллийн булан | Leave a Comment »

Төрийн байгууллагын мэдээллийн самбарууд ажиллахгүй байна

Posted by ИТХ on April 28, 2012

Өнөөдөр Монгол улсын төр, захиргааны бүх шатны байгууллагын байранд мэдээллийн самбарууд байдаг. Гэхдээ сайн ажиллуулж чадахгүй байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээллийн самбар 2012 оны 5-р сарын эхний байдлаар.  Самбарын тэн хагасыг тус хэлтсийн эрхэм зорилго эзэлсэн ба төсөвтэй холбоотой ганцхан мэдээлэл байгаа нь 2011 оны 11-р сарын  22-нд дууссан тендерийн зар байлаа.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байрны үүдэнд байгаа мэдээллийн самбарт төсвийн ганц мэдээлэл тавьсан нь өнгөрсөн оны 12-р сарын 28-нд тус дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар нийгэм, эдийн засгийн 2011 оны  зорилтын биелэлтийнг дүгнэж 2012 оны зорилтыг баталсан тухай тогтоолыг зүүсэн байна. Төсвийн тухай мэдээлэл алга байв.

 

Posted in Мэдээллийн самбар | 1 Comment »