Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Дөргөн сум’ Category

Ховд аймгийн Дөргөн сумын номын сангийн төсвийн мэдээллийн булан

Posted by ИТХ on October 26, 2012

Ховд аймгийн Дөргөн сумын Соёлын төвийн номын сан 1969 онд байгуулагджээ. Одоо 3200 гаруй номтой. Эрхлэгчээр С.Дэжид ажилладаг. Номын сангийн байр нэлээд хуучирснаас гадна зай талбай муутай. Номын фондын өрөөнд орон нутгийг судлах музейг байгуулснаас хойш уншлагын тусдаа танхим байхгүй болсон тул соёлын төвийн эрхлэгчийн суудаг өрөөнд хэдэн ширээ байрлуулжээ. Харин мэргэжлийн номын санч ажилладаг.

Бид энд тус сумын төсвийн мэдээллийн буланг байгууллаа. Түүнд сумын төсөв, төсвийн байгууллагуудын мэдээлэл, зарим худалдан авалтын зар, явцыг харуулсан хүснэгтийг цуглуулан хэвлэж тусгай хавтсуудад ангилж байрлуулав. Удахгүй дэлгэрэнгүй танилцуулна.

Posted in Дөргөн сум, Мэдээллийн булан | Leave a Comment »

Дөргөн сумын төсвийн мэдээллийн самбарууд

Posted by ИТХ on September 14, 2012

Ховд аймгийн Дөргөн сумын төр, захиргааны болон төсвийн байгууллагуудын байрны хананд байрлуулсан төсвийн холбогдолтой самбаруудыг танилцуулж байна.  Төсвийн мэдээлэлд тусгайлан зориулсан самбаруудыг 2006 оны үед Нээлттэй Нийгэм Форумын  төслийн хүрээнд хийгдсэн  нь харагдаж байна. Гурав нь сумын төсөв, нэг нь сумын дунд сургуулийн төсвийн харуулжээ. Ингэхдээ зарим самбарын огноо,  тоонуудыг өөрчлөх замаар шинэчлээд явсан нь харагдаж байна.

Бас сумын санхүү, төрийн сан ба нягтлан бодох бүртгэлийн самбарт төсвийн зарим мэдээлэл тавигдаж байна.

Posted in Дөргөн сум | Leave a Comment »

“Сумын нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам”

Posted by ИТХ on May 30, 2012

Тавдугаар сарын 28-ны Даваа гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Сумын нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам”-ын хэлэлцүүлэг болсон юм. Энэ журмын төслийг үзнэ үү.  Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, шүүмжлэлийг тусгаж эцэслэн боловсруулах юм байна.

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Энэхүү журмаар аймгийн …. сумын нийтийн зар мэдээг гаргах, түгээх, төлөвлөх, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Нийтийн зар мэдээний үндсэн зорилго нь сумын нийт иргэд сумын хэмжэзнд нийтийн баялагийн төлөвлөлт, хуваарилалт, хяналтад тэгш оролцох боломжийг хангахад оршино.

Хоёр. Нэр томьёо
2.1 “Нийтийн зар мэдээ” гэж иргэний улс төр, эдийн засаг, нийгмийн эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, шийдвэр гаргахад сумын иргэдийг оролцуулах, төрийн үйл ажиллагааг нээлттэй, хянапттай болгоход чиглэсэн төрийн байгууллага, төсвийн болон нийтийн зориулалттай хөрөнгө, баялгийг хуваарилах, захиран зарцуулах, хянах үүрэг бүхий нийт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс гаргасан орон нутгийн нийтийн зар, нийтийн мэдээлэл, санал асуулгыг хэлнэ.
2.2. “нийтийн зар” гэж нийтийн зар мэдээний үндсэн зорилгод нийцсэн, харьцангуй цөөн үгээс бүтсэн, тодорхой хугацаа заасан, нийтэд түгээх мэдээллийг ойлгоно. Нийтийн зар нь хавсралт, нэмэлт мэдээлэлтэй байж болно.
2.3. “нийтийн мэдээлэл” гэж Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нийтэд ил тод байвал зохих аливаа мэдээлэл, хууль тогтоомж болон тэдгээрийн төсөл, нийтийн зарын хавсралтыг ойлгоно.
2.4. “санал асуулга” гэж нийтийн зар мэдээний үндсэн зорилгыг хангахад чиглэсэн шийдвэрийн төсөл болон асуудлын талаар сумын иргэдийн байр суурийг тодруулах зорилго бүхий асуулт, хариултын хувилбаруудыг ойлгоно.
2.5 “Эдийн засгийн мэдээлэл” гэж төсөв, тендер, газар, ус, ой, сан, зээл, бизнесийи ба ашигг малтмалын лиценз зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нийтийн зар мэдээг хэлнэ.
2.6 “Хурлын мэдээлэл” гэж сум, багийн Иргэдийн Нийтийн болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нээлттэй сонсгол, УИХ-ын гишүүн болон сумаас сонгогдсон улс төрийн албан хаагчийн тайлан сонсох цуглаан, ЗДТГ-ын хурал, сонсгол, сумын иргэдийн хэлэлцүүлэгтэй холбоотой нийтийн зар мэдээг хэлнэ.
2.7 “Хууль тогтоомжийн мэдээлэл” гэж хууль, журам, төрийн байгууллагыи тогтоол шийдвэр, сумын дүрэм, сумын хэмжээнд мөрдөгдөх аливаа дүрэм, журам, тогтоол шийдвэр, тэдгээрийг тайлбарлан таниулсан материал, хууль тогтоомжийн төсөл, санал асуулга, шүүхийн мэдээлэл, цагдаа, онцгой байдлын алба, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтыи алба зэрэг хууль хэргэжүүлэгч агентлагийн гаргасан мэдэгдэл, тайлан, анхааруулга гэх мэт нийтийн мэдээллийг хэлнэ.
2.8 “Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл” гэж цахилгаан, зам харилцаа, дулаан, ус, бэлчээр, хог хаягдал, тохижилт, гэрэлтүүлэг, өрхийн болон улсын эмнэлгийн эмчилгээ, оиошлогооны үнэ тариф зэрэг нийтийн аюулгүй, тав тухтай орчныг хангахад шаардлагатай бусад асуудлаар гаргасан нийтийн зар мэдээг хэлнэ.
2.9 “Өнгөний код” гэж нийтийн зар мэдээний сонирхогч талуудын анхааралд шуурхай хүргэх зориулалтаар тодорхой сэдвийн дагуу өнгөөр ялгаж хэвлэн нийтлэх, өнгөөр ялгасан зарын самбарт байрлуулах, өнгөөр ялгасан үг үсэг хэрэглэх зэргээр тодотгосон арга хэлбэрийг хэлнэ.
2.10 “Нийтийн зар мэдээг хүлээн авагч” гэж тус суманд байнга оршин суугч, аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн тус сум дахь нэгжид хөдөлмөр эрхлэгч, тус суманд үл хөдлөх хөрөнгөтэй, сумын төсөвт татвар төлбөр төлдөг хувь хүн, өрхийг ойлгоно.
2.1.11 “нийтийн зарын самбар” гэж хэвлэмэл хуудас дээр бэлтгэсэн нийтийн зар мэдээг энэхүү журамд заасан байрлалд тоггмол байрлуулах зорилго бүхий самбарыг хэлнэ.
2.1.12. “”… сумын нийтийн зар мэдээ” товхимол” гэж энэхүү журамд заасан хугацаанд сумын нийт байгууллага, өрх бүрт тогтмол хүргүүлэх зорилгоор нийтийн зар мэдээг багцлан бэлтгэсэн хэвлэмэл материалыг хэлнэ.

Read the rest of this entry »

Posted in Дөргөн сум | Leave a Comment »

Дөргөн сум

Posted by ИТХ on May 20, 2012

Posted in Дөргөн сум | Leave a Comment »