Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Ховд’ Category

Ховд аймгийн орон нутгийн төсвийн 2012 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт:

Posted by bolorit2013 on March 11, 2014

Ховд аймгийн 2012 оны  аудиторын дүгнэлт (1)

 

Read the rest of this entry »

Posted in АЙМГУУД, Ховд | Tagged: | Leave a Comment »

Ховд аймгийн Засаг даргын нөөц сангийн 2014 оны төсөв:

Posted by bolorit2013 on March 6, 2014

Ховд аймгийн ЗДНС-ийн  2014 оны төсөв

Posted in АЙМГУУД, Ховд | Tagged: | Leave a Comment »

Ховд аймгийн 2013 оны худалдан авах ажиллагааны тайлан: Ховд аймаг 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас 2 тэрбум 205.5 сая төгрөгийн гэрээ байгуулсан байснаас 175.5 сая төгрөгийг хэмнэсэн байна.

Posted by bolorit2013 on February 6, 2014

33

Read the rest of this entry »

Posted in АЙМГУУД, Ховд | Tagged: | Leave a Comment »

Ховд аймагт 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалт:

Posted by bolorit2013 on December 17, 2013

 

https://iltodtusuv.files.wordpress.com/2013/12/d185d0bed0b2d0b4-d0b0d0b9d0bcd0b3d0b8d0b9d0bd-d0bed180d0bed0bd-d0bdd183d182d0b3d0b8d0b9d0bd-d185d3a9d0b3d0b6d0bbd0b8d0b9d0bd-d181d0b0.jpg

Read the rest of this entry »

Posted in АЙМГУУД, Ховд | Tagged: | Leave a Comment »

Ховд аймгийн 2014 оны төсөв:

Posted by bolorit2013 on December 12, 2013

https://iltodtusuv.files.wordpress.com/2013/12/c3aac3a6c3b2.jpg

Read the rest of this entry »

Posted in АЙМГУУД, Ховд | Tagged: | Leave a Comment »

Ховд аймгийн төсвийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай

Posted by bolorit2013 on December 2, 2013

DSCF4825 Read the rest of this entry »

Posted in Ховд | Leave a Comment »

Ховд аймгийн 2013 оны төсвийн талаар сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн мэдэгдэл

Posted by bolorit2013 on December 2, 2013

DSCF4824 Read the rest of this entry »

Posted in Ховд | Leave a Comment »

Ховд аймгийн 2013 оны аймгийн төсвийг тодотгож,санхүүгийн боломжийг хязгаарлав

Posted by bolorit2013 on November 27, 2013

2013 оны аймгийн төсвийг тодотгож,санхүүгийн боломжийг хязгаарлав

Энэ сарын 13-нд аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн 2013 оны төсөвт хийгдсэн тодотголыг хэлэлцэж батлав. Улсын болон орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт хангалтгүй биелж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал ДНБ-ний 2 хувиас хэтэрэхгүй байх бодлого алдагдсан тул ийнхүү төсөвт тодотгол хийх шаардлагатай болжээ.

Манай аймгийн хувьд орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэл 13 хувиар, үүнээс татварын орлого 16,7 хувиар, хөрөнгийн орлого 73 хувиар тасарч, орон нутгийн төсвийн өр өмнөх оныхоос 176.7, авлага 44.8 сая төгрөгөөр нэмэгдсэн зэрэг нь төсвийг тодотгох зайлшгүй үндэслэл болж байгаа ажээ. Улсын нэгдсэн төсөвт хийгдсэн тодотголоор орон нутгийн төсвийн орлогыг 1012,5 сая, зарлагыг 1088,4 сая, ОНХС-ын санхүүжилтийг 1585,8 сая, орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн байгууллагуудын тусгай зориулалтын шилжүүлгийг 350,0 сая, санхүүгийн дэмжлэгийг 76,0 сая төгрөгөөр тус тус бууруулахаар баталсан байна.

Тиймээс энэхүү чиглэлийг удирдлага болгон аймгийн ИТХ-аар орон нутгийн төсвийн орлогыг 602,0 сая, сумдын төсвийн орлогыг 0,2-28,6 сая, аймгийн төвлөрсөн төсвийн орлогыг 784,2 сая төгрөгөөр Боловсролын салбарын зардлыг 350,0 сая орон нутгийн төсвийн зарлагыг 814,6 сая төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг, 634,8 сая, сумдын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг 951,0 сая төгрөгөөр, улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний зардлыг 25632,7 сая төгрөгөөр тус тус хасаж баталжээ.  Ийнхүү 2013 оны төсөвт хийгдсэн тодотголоор төсвийн орлогын төлөвлөгөө ихээхэн шахуу батлагдаж байгаа тул, орлогыг нэр төрлөөр нь жигд ханган биелүүлэх, тасарч буй орлогыг өөр нэр төрлөөр нөхөх арга хэмжээ авч, зарлагын эх үүсвэрийг бүрдүүлэх, байгууллагын дотоод томилолт, тээвэр шатахуун, шуудан холбоо, бичиг хэрэг, шагнал урамшил, нэг удаагийн тэтгэмж, сургалт семинар, ном хэвлэл авах болон урсгал засварын зардлаас хэмнэлт гаргах, төсвийн хөрөнгөөр дайллага, цайллага хийх, баяр ёслолыг үрэлгэн тэмдэглэхийг зогсоох, дутагдаж буй зардлын нэр төрөлд судалгаа хийж, шалтгааныг тогтоох, сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах замаар оны эцэст өр авлагагүй гарах зорилт дэвшүүлсэн байна.

Төсвийн тодотгол хийгдсэнээр төсвийн байгууллагууд зарлагаа бууруулж бүсээ чангалахын зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлууд ч зогсонги байдалд орох нь. Тухайлбал манай аймагт хэрэгжиж буй 31 төсөл арга хэмжээний 25632,7 сая төгрөгийн санхүүжилтийг хассан тухай дээр үгүүлсэн.

Хэдийгээр төсвийн орлого зарлага бүхэлдээ ийнхүү хасагдаж байгаа хэдий ч зарим нэр төрлийн зардлууд нэмэгдсэн бололтой. Үүнд төсвийн байгууллагуудын шинээр батлагдсан орон тооны зардалд 20,4 сая, ХАА-ны хэлтсийн шатахуун, тоног төхөөрөмжид 7,9 сая, шууд ардчиллын сургалтанд хамрагдсан сумдын дарга нарын томилолтын зардалд 42.6 сая, аймгийн ЗДТГ болон ГИХАЭ албанд суудлын машин авахад 155,0 сая төгрөгийг нэмж тусгажээ. Хуралдааны үеэр ЗДТГ-т суудлын машин авах ямар шаардлага байгааг төлөөлөгчид асууж, шүүмжилж байсан.

Эдгээр нэмэгдсэн зардлуудын зориулалт нэр төрлүүдийг ажиглаад үзэхэд харин ч шаардлагагүй зүйлүүдэд зардал нэмж тусгасан юм шиг санагдаж байгааг уншигчид хянан болгооно бизээ. Хэрвээ зөв бодлого явуулах юм бол төсвийн байгууллагын орон тоо, дарга нарын томилолт зэргийн зардлыг нэмэгдүүлэх шаардлагагүй баймаар юм гэж зарим оролцогчид, хүмүүс санал бодлоо илэрхийлж байлаа.

http://www.tsahim-toli.mn/index.php?option=com_content&view=article&id=1260:tusviig-todotgoj-sanhuugiin-bolomjiig-hyazgaaralav&catid=67:ediin-zasag&Itemid=392

Posted in Ховд | Leave a Comment »

2013 онд Ховд аймгийн сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт

Posted by uranchimeg0909 on September 25, 2013

sum_hogjuuleh1_page_01

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in Ховд | Leave a Comment »

Ховд аймагт худалдан авалтын мэдээллийн самбартай болж байна

Posted by uranchimeg0909 on September 24, 2013

Өдийг хүртэл Ховд аймагт тендерээр баригдаж байгаа барилга объектод мэдээллийн самбар байрлуулж хэвшээгүй учраас ихээхэн шүүмжлүүлдэг байсан юм. Төрийн бус байгууллагуудын зүгээс удаа дараа шаардлага тавьсны үр дүнд 2013 оноос тендерт шалгарсан зарим компани хуульд заасны дагуу мэдээллийн самбар байрлуулж, барилгын төсөвт өртөг, ажлын эхлэх дуусах он сар зэрэг мэдээллийг тавьжээ.

Энэхүү самбар нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, ажилтан, албан хаагчдын 20 айлын орон сууцны барилгынх юм. Самбараас мэдээллийн самбараас дээрх барилгыг “Гулзатын шил” ХХК гүйцэтгэж байгаа болон энэ оны зургаадугаар сараас барилгын ажлыг эхлүүлж, оны эцэст барьж дуусах талаар иргэд мэдэж авлаа. Үүгээрээ аймагтаа нь анхдагч болсон байна.

Харин барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж ашиглалтанд оруулж чадах уу? Самбарын ачаар шинэ сууцаа хүлээж байгаа эмч нараас гадна бусад иргэд ч харж дүгнэж байх боломжтой юм.

DSC_0276

DSC_0306

Posted in Ховд | Leave a Comment »

Ховд аймгийн төвийн төв талбайн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байна

Posted by uranchimeg0909 on September 24, 2013

Ховд аймгийн төр, захиргааны байрны төв хаалганы чанх өмнөх буюу Галдан бошготын хөшөөний орчмыг тохижуулахад 700 сая төгрөг төсөвлөгдөж энэ ажлыг ”Буянт стандарт” ХХК (Ховд аймгийн Жаргалант хотод байрладаг, чулуун хийц үйлдвэрлэл, барилга, нийтийн хоол, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг) компани тендерт шалгарч 2012 оны 07-р сарын 04-нөөс 11-р сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр болсон юм. Гэвч уг ажил удаа дараа хойшилсоор өнөөг хүрчээ.

 
2012 оны 10-р сарын 25-ны өдрийн байдлаар ийм байв.
 
ховд өмнөх зураг1
ховд өмнөх зураг

 

2013 оны 09-р сарын 24-ны өдрийн байдлаар ийм байна. Ажил нэлээн дөхсөн боловч дуусаагүй хэвээрээ.

DSC_0309

Эх сурвалж:

Posted in Ховд | Leave a Comment »

Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 4-р сарын 9-ны захирамжаар төсвийн мэдээллийн цахим сайт ба төсвийн мэдээллийн буланд мэдээлэл оруулах, хяналт тавих ажлын хэсэг, орон тооны бус зөвлөлийг байгуулжээ

Posted by ИТХ on April 11, 2013

Zahiramj 1-iin 1 + Zahiramj 1-iin 2 + Zahiramj 2-iin 1 + Zahiramj 2-iin 2 +

Posted in Ховд | Leave a Comment »

Ховд. Номын сангийн төсвийн мэдээллийн буланд шинэ мэдээлэл тавигдав

Posted by ИТХ on December 25, 2012

2012. Ховд номын сангийн булан + 2012. Ховд номын сангийн булан ++

Read the rest of this entry »

Posted in Мэдээллийн самбар, Ховд | Leave a Comment »

Ховд аймгийн номын сан дахь төсвийн мэдээллийн булан

Posted by ИТХ on October 27, 2012

Бидний боловсруулж байгаа орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загварын нэг үндсэн хэсэг нь номын сан, Иргэний танхим, мэдээллийн төв зэрэгт байрлуулж иргэд, олон нийт, татвар төлөгчдөд үйлчлэх төсвийн мэдээллийн булан юм.

Ховд аймгийн нийтийн номын сан нь хоёр давхар тохилог барилгатай.  Дотроо хэд хэдэн уншлагын танхимтай.  Америкийн соёл, мэдээллийн төв ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай бусад номын сангуудын адилаар голдуу сурагч оюутнууд ирж хичээл давтах нь зонхилдог. Гэхдээ цаашдаа нийтийн жишгээр иргэдэд бүх төрлийн мэдээллээр үйлчлэх мэдээллийн төв болох чиг хандлагыг баримталж байна. Мобикомын сансрын антенныг суурилуулж утасгүй Интернэтийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Тус номын сангийн захирал Б.Одонпүрэв бидний санаачлагыг халуунаар дэмжлээ. Тус буланд тавигдах Ховд аймгийн төсвийн шинэ мэдээллийг ангилан багтаасан хавтаснууд ширээн дээр харагдаж байна.

Номын сангийн 2-р давхрын цэлгэр зайд, хананы дэргэд төсвийн мэдээллийн булангийн хамгийн эхний хэсэг болсон тавиурыг байрлууллаа. Хажууд нь ширээ байна.

Posted in Ховд | Leave a Comment »

Ховд аймгийн Дөргөн сумын номын сангийн төсвийн мэдээллийн булан

Posted by ИТХ on October 26, 2012

Ховд аймгийн Дөргөн сумын Соёлын төвийн номын сан 1969 онд байгуулагджээ. Одоо 3200 гаруй номтой. Эрхлэгчээр С.Дэжид ажилладаг. Номын сангийн байр нэлээд хуучирснаас гадна зай талбай муутай. Номын фондын өрөөнд орон нутгийг судлах музейг байгуулснаас хойш уншлагын тусдаа танхим байхгүй болсон тул соёлын төвийн эрхлэгчийн суудаг өрөөнд хэдэн ширээ байрлуулжээ. Харин мэргэжлийн номын санч ажилладаг.

Бид энд тус сумын төсвийн мэдээллийн буланг байгууллаа. Түүнд сумын төсөв, төсвийн байгууллагуудын мэдээлэл, зарим худалдан авалтын зар, явцыг харуулсан хүснэгтийг цуглуулан хэвлэж тусгай хавтсуудад ангилж байрлуулав. Удахгүй дэлгэрэнгүй танилцуулна.

Posted in Дөргөн сум, Мэдээллийн булан | Leave a Comment »

Ховд аймгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын хэлэлцүүлэг

Posted by ИТХ on October 26, 2012

10-р сарын 23-нд Ховд аймгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын хэлэлцүүлэг саяхан шинээр нээгдсэн аймгийн Иргэний танхимд болж ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, төсвийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд, мөн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг СТСХ-ийн дарга Д.Алтангэрэл нээж хөтлөн явуулсан юм.

“Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд тус аймгийн төсвийн мэдээллийн цахим сайт – khovdtusuv.wordpress.com-ыг нээж сүүлийн гурван сарын турш туршин ажиллуулж байгаа юм. Энэ явцын талаар тус төслийг хэрэгжүүлж байгаа “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав танилцууллаа. Мөн аймгийн нийтийн номын санд байрлуулах төсвийн мэдээллийн буланг “Зөв тусгал” ТББ-ын тэргүүн Б.Түвшинбаяр танилцуулав.

Дараа нь оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн өөрсдийн саналыг бичгээр өгч байв. Энэ бүхэнд үндэслэн цахим сайтын загварыг улам боловсронгуй болгож эцсийн хувилбарыг гаргах юм.

Posted in Ховд | Leave a Comment »

Дөргөн сумын төсвийн мэдээллийн самбарууд

Posted by ИТХ on September 14, 2012

Ховд аймгийн Дөргөн сумын төр, захиргааны болон төсвийн байгууллагуудын байрны хананд байрлуулсан төсвийн холбогдолтой самбаруудыг танилцуулж байна.  Төсвийн мэдээлэлд тусгайлан зориулсан самбаруудыг 2006 оны үед Нээлттэй Нийгэм Форумын  төслийн хүрээнд хийгдсэн  нь харагдаж байна. Гурав нь сумын төсөв, нэг нь сумын дунд сургуулийн төсвийн харуулжээ. Ингэхдээ зарим самбарын огноо,  тоонуудыг өөрчлөх замаар шинэчлээд явсан нь харагдаж байна.

Бас сумын санхүү, төрийн сан ба нягтлан бодох бүртгэлийн самбарт төсвийн зарим мэдээлэл тавигдаж байна.

Posted in Дөргөн сум | Leave a Comment »

Ховд аймаг: Цахим хуудас ба мэдээллийн самбарууд дахь төсвийн мэдээлэл

Posted by ИТХ on June 10, 2012

“Төсөв санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын дагуу Ховд аймгийн төр, захиргааны болон төсвийн байгууллагуудад төсвийн мэдээлэл бүхий цахим хуудас, эсвэл төсвийн мэдээллийн самбар байгаа эсэх талаарх судалгаа.

Төсвийн ба төрийн өмчит байгууллагууд Төсвийн захирагчийн нэр Мэдээллийн цахим хуудас Мэдээллийн самбар
Аймгийн төсөв Засаг дарга Г.Нямдаваа Аймгийн албан ёсны http://www.hovd.gov.mn вэб сайтад төсвийн мэдээлэл алга.  –
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ИТХ-ын дарга Х.Батболд Аймгийн албан ёсны http://www.hovd.gov.mn вэб сайтад ИТХ-д зориулсан хэсэг байгаа боловч тэнд төсвийн мэдээлэл байхгүй ИТХ-ын мэдээллийн самбарт төсвийн мэдээлэл байхгүй
Засаг даргын тамгын газар Дарга Л.Батбаяр Аймгийн албан ёсны http://www.hovd.gov.mn вэб сайтад ЗДТГ-ын төсвийн тухай мэдээлэл байхгүй Аймгийн ЗДТГ-ын мэдээллийн самбарт төсвийн мэдээлэл байхгүй
Тээвэр, авто замын газар  Х.Отгонбаяр Тусдаа цахим хуудас байхгүй. Аймгийн албан ёсны сайт дахь танилцуулгад төсвийн мэдээлэл байхгүй  Мэдээллийн самбарт төсвийн мэдээлэл байхгүй. Төсвийн мэдээллийн самбар байхгүй
Улсын бүртгэлийн хэлтэс Д.Ширэндэв  Мөн адил  Мэдээллийн самбарт төсвийн мэдээлэл байхгүй
Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар  Г.Гончигсүрэн  Мөн адил  Мэдээллийн самбарт төсвийн мэдээлэл байхгүй
Боловсрол, соёлын газар Б.Дүгэржав  Мөн адил  … байхгүй
Эрүүл мэндийн газар  Б.Жамсран  Мөн адил  … байхгүй
Татварын хэлтэс С.Жаргалдалай  Мөн адил  … байхгүй
Мэргэжлийн хяналтын газар Д.Батцэнгэл  Мөн адил  … байхгүй
Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс Х.Отгонбаяр  Мөн адил  … байхгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын газар Ч.Түмэндэмбэрэл  Мөн адил  … байхгүй
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар У.Батзаяа  Мөн адил   … байхгүй
Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс Ц.Ганчимэг  Мөн адил   … байхгүй
Нийгмийн даатгалын хэлтэс  Д.Мягмарцоож  Мөн адил   … байхгүй
Хүүхдийн төлөө хэлтэс  Мөн адил   … байхгүй
Статистикийн хэлтэс  Д.Даваасамбуу Үндэсний статистикийн газрын http://www.statis.mn сайтад Ховд аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэл байгаа боловч төсвийн мэдээлэл алга   … байхгүй
Биеийн тамир, спортын газар Дарга Б.Бямбажав Тусдаа цахим хуудас байхгүй. Аймгийн албан ёсны сайт дахь танилцуулгад төсвийн мэдээлэл байхгүй   … байхгүй
Цагдаагийн газар Тус хэлтсийн khovd-­police.­mn сайтын хаяг байгаа боловч ажиллагаагүй байна  … байхгүй
Онцгой байдлын хэлтэс Дарга Я.Баянтөр Тусдаа цахим хуудас байхгүй. Аймгийн албан ёсны сайт дахь танилцуулгад төсвийн мэдээлэл байхгүй  … байхгүй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Б.Батсэлэм  Мөн адил  … байхгүй
Аймгийн шүүх Ерөнхий шүүгч Д.Тайванхүү Тус шүүхийн http://www.court.khovd.gov.mn/ сайтад төсвийн мэдээлэл байхгүй  … байхгүй
Аймгийн прокурорын газар Ерөнхий прокурор С.Гансэлэм Тусдаа вэб сайт байхгүй. Аймгийн албан ёсны сайт дахь танилцуулгад төсвийн мэдээлэл алга  … байхгүй
Аймгийн аудитын газар Ч.Цэрэнчимэд  Мөн адил  … байхгүй
Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн алба  Мөн адил  … байхгүй
Шүүх шинжилгээний алба Б.Ганбаатар  Мөн адил  … байхгүй
Ховд Их Сургууль Захирал Ж.Ванчинхүү Тус их сургуулийн http://www.khu.edu.mn сайтад төсвийн мэдээлэл алга байна  … байхгүй
Ховд аймгийн нисэх буудал Д.Батнасан  Тусдаа цахим хуудас байхгүй. Аймгийн албан ёсны сайт дахь танилцуулгад төсвийн мэдээлэл байхгүй  … байхгүй

Posted in Ховд | Leave a Comment »

Ховд аймгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын зарим мэдээлэл

Posted by ИТХ on June 2, 2012

Аймгийн төвийн Жаргалант суманд Засаг даргын тамгын газар, 12 баг зэрэг төрийн байгууллагууд, 8 сургууль, 11 цэцэрлэг байдаг. Бид эдгээрээс төрийн 5 байгууллага, 4 цэцэрлэг, 6 сургуулиар явж төсвийн мэдээллийн самбарууд байгаа эсэхийг үзэж танилцан зарим албан тушаалтантай уулзаж  ярилцлаа.  Сургууль, цэцэрлэгүүд төсвийн самбарыг хийж байрлуулсан боловч зөвхөн ганц хоёр газар л журманд заагдсан газарт, бусад нь нягтлангийн өрөөнд байршуулжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байв. Самбарын хэмжээ журманд заагдсан хэмжээнд хүрэхгүй байгаа учир мэдээллийн багтаамж муутай, зарим мэдээлэл нь хуучирсан, мэдээллээ цаг тухайд нь шинэчлэх талаар идэвхгүй байгаа нь харагдаж байна. Харин сургууль цэцэрлэгээс бусад газарт төсвийн мэдээллийн самбар огт хийгээгүй, энэ талаар ойлголт муутай байна. Албан тушаалтуудтай уулзахад “хийх гэж байгаа, хийнэ” гэх мэт хариулт өгч байна.

1. Ховд аймгийн ЗДТГ-ын төсвийн мэдээллийн самбарын ерөнхий байдал

2. Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэгийн төсвийн самбарын ерөнхий байдал

3. Жаргалант сумын 12 жилийн сургалттай 2-р сургуулийн төсвийн мэдээллийн самбар.

4. Бас нэг төстэй мэдээллийн самбар

Энэ гурван самбарын зургийг харахад “Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын дагуу хийгдсэн самбар биш байна. Жаргалант сумын ЗДТГ-ын байранд өлгөсөн санхүү, бүртгэл мэдээллийн самбар нь нэлээд хэдэн жилийн өмнө хийгдсэн, бусад сургууль цэцэрлэгүүдэд байрлуулсан “Худалдан авалт ба нээлттэй төсөв” нэртэй мэдээллийн самбарууд нь мөн хэдэн жилийн өмнө “Мерси кор” байгууллагаас тус аймагт хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэгийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн мониторингийн төслийн хүрээнд хийгдсэн нэг загварын самбарууд бөгөөд мэдээллүүд нь хуучирсан, ойлгомжгүй байна.

Гэхдээ төсвийн байгууллагууд энэ самбарыг “Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангахад дагаж мөрдөх журам”- нийцүүлэн шинэчлэн ашиглах боломжтой гэж бид үзэж байна.

Бид төслийн хүрээнд цаашид энэ чиглэлээр орон нутгийн төрийн болон төсвийн байгууллагуудтай хамтран ажиллах болно.

[Мониторинг үргэлжилж байна]

Ховд аймгийн НДЭХ-ний тэргүүн Д.Тогтуунбаяр,  “Ховдын толь” сонин эрхлэгч Г.Төрмөнх

Posted in Ховд | Leave a Comment »

“Сумын нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам”

Posted by ИТХ on May 30, 2012

Тавдугаар сарын 28-ны Даваа гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Сумын нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам”-ын хэлэлцүүлэг болсон юм. Энэ журмын төслийг үзнэ үү.  Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, шүүмжлэлийг тусгаж эцэслэн боловсруулах юм байна.

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Энэхүү журмаар аймгийн …. сумын нийтийн зар мэдээг гаргах, түгээх, төлөвлөх, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Нийтийн зар мэдээний үндсэн зорилго нь сумын нийт иргэд сумын хэмжэзнд нийтийн баялагийн төлөвлөлт, хуваарилалт, хяналтад тэгш оролцох боломжийг хангахад оршино.

Хоёр. Нэр томьёо
2.1 “Нийтийн зар мэдээ” гэж иргэний улс төр, эдийн засаг, нийгмийн эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, шийдвэр гаргахад сумын иргэдийг оролцуулах, төрийн үйл ажиллагааг нээлттэй, хянапттай болгоход чиглэсэн төрийн байгууллага, төсвийн болон нийтийн зориулалттай хөрөнгө, баялгийг хуваарилах, захиран зарцуулах, хянах үүрэг бүхий нийт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс гаргасан орон нутгийн нийтийн зар, нийтийн мэдээлэл, санал асуулгыг хэлнэ.
2.2. “нийтийн зар” гэж нийтийн зар мэдээний үндсэн зорилгод нийцсэн, харьцангуй цөөн үгээс бүтсэн, тодорхой хугацаа заасан, нийтэд түгээх мэдээллийг ойлгоно. Нийтийн зар нь хавсралт, нэмэлт мэдээлэлтэй байж болно.
2.3. “нийтийн мэдээлэл” гэж Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нийтэд ил тод байвал зохих аливаа мэдээлэл, хууль тогтоомж болон тэдгээрийн төсөл, нийтийн зарын хавсралтыг ойлгоно.
2.4. “санал асуулга” гэж нийтийн зар мэдээний үндсэн зорилгыг хангахад чиглэсэн шийдвэрийн төсөл болон асуудлын талаар сумын иргэдийн байр суурийг тодруулах зорилго бүхий асуулт, хариултын хувилбаруудыг ойлгоно.
2.5 “Эдийн засгийн мэдээлэл” гэж төсөв, тендер, газар, ус, ой, сан, зээл, бизнесийи ба ашигг малтмалын лиценз зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нийтийн зар мэдээг хэлнэ.
2.6 “Хурлын мэдээлэл” гэж сум, багийн Иргэдийн Нийтийн болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нээлттэй сонсгол, УИХ-ын гишүүн болон сумаас сонгогдсон улс төрийн албан хаагчийн тайлан сонсох цуглаан, ЗДТГ-ын хурал, сонсгол, сумын иргэдийн хэлэлцүүлэгтэй холбоотой нийтийн зар мэдээг хэлнэ.
2.7 “Хууль тогтоомжийн мэдээлэл” гэж хууль, журам, төрийн байгууллагыи тогтоол шийдвэр, сумын дүрэм, сумын хэмжээнд мөрдөгдөх аливаа дүрэм, журам, тогтоол шийдвэр, тэдгээрийг тайлбарлан таниулсан материал, хууль тогтоомжийн төсөл, санал асуулга, шүүхийн мэдээлэл, цагдаа, онцгой байдлын алба, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтыи алба зэрэг хууль хэргэжүүлэгч агентлагийн гаргасан мэдэгдэл, тайлан, анхааруулга гэх мэт нийтийн мэдээллийг хэлнэ.
2.8 “Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл” гэж цахилгаан, зам харилцаа, дулаан, ус, бэлчээр, хог хаягдал, тохижилт, гэрэлтүүлэг, өрхийн болон улсын эмнэлгийн эмчилгээ, оиошлогооны үнэ тариф зэрэг нийтийн аюулгүй, тав тухтай орчныг хангахад шаардлагатай бусад асуудлаар гаргасан нийтийн зар мэдээг хэлнэ.
2.9 “Өнгөний код” гэж нийтийн зар мэдээний сонирхогч талуудын анхааралд шуурхай хүргэх зориулалтаар тодорхой сэдвийн дагуу өнгөөр ялгаж хэвлэн нийтлэх, өнгөөр ялгасан зарын самбарт байрлуулах, өнгөөр ялгасан үг үсэг хэрэглэх зэргээр тодотгосон арга хэлбэрийг хэлнэ.
2.10 “Нийтийн зар мэдээг хүлээн авагч” гэж тус суманд байнга оршин суугч, аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн тус сум дахь нэгжид хөдөлмөр эрхлэгч, тус суманд үл хөдлөх хөрөнгөтэй, сумын төсөвт татвар төлбөр төлдөг хувь хүн, өрхийг ойлгоно.
2.1.11 “нийтийн зарын самбар” гэж хэвлэмэл хуудас дээр бэлтгэсэн нийтийн зар мэдээг энэхүү журамд заасан байрлалд тоггмол байрлуулах зорилго бүхий самбарыг хэлнэ.
2.1.12. “”… сумын нийтийн зар мэдээ” товхимол” гэж энэхүү журамд заасан хугацаанд сумын нийт байгууллага, өрх бүрт тогтмол хүргүүлэх зорилгоор нийтийн зар мэдээг багцлан бэлтгэсэн хэвлэмэл материалыг хэлнэ.

Read the rest of this entry »

Posted in Дөргөн сум | Leave a Comment »

Дөргөн сум

Posted by ИТХ on May 20, 2012

Posted in Дөргөн сум | Leave a Comment »