Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Нийслэлийн “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг:

Posted by bolorit2013 on February 20, 2014

   Нийслэлийн  2014 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлаар иргэдээс санал авах зорилгоор “Иргэний оролцоотой төсөв-2014”   асуулга, хэлэлцүүлгийг  2013 оны 11 дүгээр сарын 5-наас 14-ны өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 дугаартай захирамжийн дагуу Улаанбаатар хотын өрх бүрээс санал авч, хэлэлцүүлэх ажил өрнөсөн. Төсвийн төсөлд санал авах хуудсыг дээрх хугацаанд   нийслэлийн 152 хорооны өрх бүрт тарааж, бөглөсөн саналын хуудсыг цуглуулан, автомат машинаар уншуулсан юм.  “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг зохион байгуулах удирдамжийн дагуу саналын хуудсыг хороод бүрээс хувь тэнцүүлж 20 хувийг нь түүвэрлэн  дүнг нэгтгэх бөгөөд хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмбэлэн жагсаажээ. Ажлын хэсгийн мэдээгээр 152 хорооноос  64 052  /20%/ санал асуулгын хуудас ирж автомат машинд уншуулснаас  58 394 санал асуулгын хуудасны дүн гарчээ. Харин 1.6% нь буюу 5 118 хуудас хүчингүй болсон байна. Саналын хуудсыг гэр хорооллын өрх, орон сууцны өрх гэсэн 2 хувилбартайгаар тарааснаас 41 хувь нь цэцэрлэг барих саналыг сонгожээ.

Мөн гэр хорооллын өрхийн 40,9 хувь нь цэвэр бохир усан хангамж, орон сууцны өрхийн 40,1 хувь нь нэгдсэн граж, авто зогсоолтой болох шаардлагатай гэж үзэн саналаа өгсөн байна. Түүнчлэн тохижилтын чиглэлээр саналаа өгсөн гэр хорооллын өрхийн 45,5 хувь нь гэрэлтүүлэг, орон сууцын өрхийн 44,1 хувь нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн санал өгчээ.

 УБ. Иргэний оролцоотой төсөв-2014. Саналын хуудас

  үргэлжлэлийг дор үзнэ үү.

СБ дүүрэг. Орон нутгийн хөгжлийн сан. Саналын хуудас

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: