Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Булган аймгийн 2014 оны төсөв:

Posted by bolorit2013 on February 20, 2014

Булган аймгийн 2014 оны  төсвийн тодотголоор улсын төсвөөс авах татаасыг 3,3 тэр бум төгрөгөөр нэмэгдүүлээгүй нөхцөлд, сумдыг бүрэн санхүүжүүлж чадахгүйд хүрнэ гэж үзэв.

Тус аймагт “Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 35,2 дахь заалтыг үндэслэн Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох болон хугацаа сунгахад 214 Аж ахуйн нэгжээс 36,6 сая төгрөгийн орлогыг тэмдэгтийн хураамжийн орлогоор оруулахаар тооцлоо.  Гэвч, энэхүү төлөвлөсөн орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд эрсдэл учирч  магадгүй гэнэ.

Учир нь 2014 онд ус ашигласны төлбөрийн орлого Сангийн яамнаас 12701,9 сая төгрөгөөр хянагдсан боловч, 2014 оны төсвийн төслийг өргөн барьсаны дараа Засгийн газрын 2013 оны 09 сарын 21-ний өдрийн 326, 327 тоот тогтоол гарч усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр шинэчлэгдэн батлагдсан аж.

Үүнтэй уялдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК болон уул уурхайн компаниудаас орох ус ашигласны төлбөрийн орлогыг дээрхи тогтоолын дагуу тооцоход 9341,1 сая төгрөг болж Сангийн яамны хянагдсан дүнгээс 3360,8 сая төгрөгөөр буурахаар байгаа. Энэ талаар төсвийн хэлэлцүүлгийн явцад УИХ болон Сангийн яаманд холбогдох тооцоолол саналыг хүргүүлсэн байна.

 

 Булган 2014 төсөв батлах ИТХ-ын тогтоол  (1 )

үргэлжлэлийг дор үзнэ үү.

Булган 2014 төсөв батлах ИТХ-ын тогтоол  (2 ) Булган 2014 төсөв батлах ИТХ-ын тогтоол  (3 ) Булган 2014 төсөв батлах ИТХ-ын тогтоол  (4 ) Булган 2014 төсөв батлах ИТХ-ын тогтоол  (5 ) Булган аймаг 2014 төсөв илтгэл

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: