Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Архангай аймагт 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын төлөвлөгөө:

Posted by bolorit2013 on February 8, 2014

Архангай аймгийн ОНХС-аас энэ онд Цэцэрлэг хотыг хөгжүүлэхэд орон нутгийн хөгжлийн сангаас 2.586 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтжээ.

Үүнээс гудамжны гэрэлтүүлэгт 200 сая, явган замд 127.5 сая,  авто зам тавихад 530 саяыг нь зарцуулна. Түүнчлэн Булган уулын хамгаалалтын бүсэд 90 сая, Булган хангай хорооллын 58 га талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 121 сая, Баян булагийн ам урд Тамирын голын орчинд усны эх үүсвэрийн судалгаа хийж тогтооход 40 сая гээд олон бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөжээ.

Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн амьсгалын аппарат байрлуулахад  120 сая, Эрдэнэбулган сумын хоёрдугаар баг буюу Цэцэрлэг хотын баруун хойд дүүргийн нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмад настан, хүүхэд багачуудын чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх тоглоомын талбай бүхий амралтын цогцолбор байгуулахад 60 сая төгрөгөөр санхүүжүүлэх ажээ. 

Мөн 2013 оны” Орон нутгийн хөгжлийн сан”-гийн төлөвлөлтөнд туссан боловч хэрэгжээгүй 2014 онд шилжиж буй төвийн гэрлэн дохио камержуулалтад 100 сая, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхэд  43.5 сая, Эрдэнэбулган сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад 17.5 сая төгрөгийг тус тус зарцуулахаар задаргаа хийжээ.

7.2 архангай 2014 оны худалдан авах төлөвлөгөө_Page_1

үргэлжлэлийг дор үзнэ үү.

8.8 архангай 2014 оны худалдан авах төлөвлөгөө_Page_2

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: