Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаан хуралдлаа

Posted by bolorit2013 on December 13, 2013

2013 оны 12-р сарын 06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3-аар хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 03-05 ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 3 хоног хуралдаж дууслаа.

 Хурлаар Матад суманд шинээр Эрдэнэбадрах  баг байгуулах, ИТХ-ын бодлогын хороодыг байгуулах болон Дорнод аймгийн Хавиргын заставыг Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, Хошууч генерал Дашбалбарын Базарсадын нэрэмжит болгох асуудлуудыг хэлэлцэж батлав.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн төслийг хэлэлцэх байв.

Төсвийн тухай хуулийн 8.5.1-т аймаг, нийслэлийн Засаг дарга төсвийн төслөө жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор ИТХ-д өргөн мэдүүлж, 8.5.2-т ИТХ-ын төлөөлөгчид 12 дугаар сарын 05- ны дотор хэлэлцэн батлах тухай заасан байдаг.

Тус хуулийн дагуу аймгийн Засаг дарга 2014 оны төсвийн төслийг ИТХ-д өргөн бариагүй улмаас ИТХ түр өндөрлөж 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдахаар шийдвэрлэжээ.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: