Говь-Алтай аймгийн 2014 оны төсөв:
Posted by bolorit2013 on December 10, 2013
Говь-Алтай аймгийн 2014 оны төсвийн нийт орлого 57,7 тэрбум төгрөг байгаагийн 8,5 хувь буюу 4,9 тэрбум нь татварын орлого,0,2 хувь буюу 1,2 тэрбум нь татварын бус орлого, 91,3 хувь буюу 51,6 төгрөг нь дээд шатны төсвөөс авах тусламжийн орлого эзлэж байна.
Төсвийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, тайлагналын бүх шатанд ил тод байдлыг хангуулах зорилтын хүрээнд “Төсвийн тухай хууль”-ийн дагуу ОНХС-гийн санхүүжилтээр хийгдэх ажлуудын саналыг иргэдээс авч эрэмблэн шат шатны ИТХ-уудаар хэлэлцүүлэн батлууллаа. Түүнчлэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад салбарын чиглэлийн хуулиудад аймгийн ИТХ, Засаг дарга нарын эрх үүргээр тусгагдсан зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай хэдий ч төсвийн ерөнхийлэн захирагч өөрийн багцаас шууд санхүүжүүлэх боломж нь төсвийн шинэ хуулиар хаагдсан тодорхой ажлуудыг ОНХС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргуулахаар холбогдох агентлаг байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн төсөвт тусгахаар төлөвлөжээ.
үргэлжлэлийг дор үзнэ үү.
Leave a Reply