Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2013 оны 12 сарын 02-нд хуралдлаа
Posted by bolorit2013 on December 3, 2013
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 сарын 14-ны өдрийн 123-р тогтоолоор “Ээлжит хуралдааны тов зарлах тухай” баталсан. Дээрх тогтоолыг omnogovi.gov.mn сайтын ИТХ-ын ажлын албаны дотор ИТХ-ын тогтоол дотор тавигдаж олон нийтэд ил тод болсон байлаа.
Ингээд ээлжит хуралдааны товын дагуу Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр Хуралдаан 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 10.00 цагт Нутгийн удирдлагын ордны “Соёмбо” танхимд”боллоо. Хуралд ирвэл зохих 33 төлөөлөгчөөс 32 төлөөлөгч ирж, 96.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун нээж үг хэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаар хурлыг удирдан явуулсан ба Хуралдаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга, холбогдох мэргэжилтнүүд, агентлагын дарга нар, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нийт 110 хүн оролцлоо.
Тус хуралдаанаар Орон нутгийн төсвийн 2013 оны тодотгол, 2014 оны төсвийн тухай, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2014 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж, тогтоолоор баталлаа. Дээрх асуудлуудыг хэлэлцэж,15.30 цагт дууслаа. Хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх Олон нийттэй Харилцах алба, “Говийн наран” ТV, BEST TV, UC TV зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд оролцож, хуралдааны үйл явцын мэдээллийг сурвалжиллаа. Мэдээллийг орон нутгийн телевизээр мэдээлсэн болно. Мөн аймгийн ИТХ-аас Omnogovi.gov.mn сайтад ИТХ-ын ажлын алба дотор “Зургийн цомог”-т хуралдааны зургийг оруулж ил тод мэдээлсэн байна.
Б.Батжаргал
Leave a Reply