Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2013 оны 12 сарын 02-нд хуралдлаа

Posted by bolorit2013 on December 3, 2013

Doc2
үргэлжлэлийг дор үзнэ үү.

Өмнөговь  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 сарын 14-ны өдрийн 123-р тогтоолоор “Ээлжит хуралдааны тов зарлах тухай” баталсан. Дээрх тогтоолыг omnogovi.gov.mn сайтын ИТХ-ын ажлын албаны дотор ИТХ-ын тогтоол дотор тавигдаж олон нийтэд ил тод болсон байлаа.

 Ингээд  ээлжит хуралдааны товын дагуу Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр Хуралдаан 2013 оны 12 сарын  02-ны өдрийн 10.00 цагт Нутгийн удирдлагын ордны “Соёмбо” танхимд”боллоо. Хуралд ирвэл зохих 33 төлөөлөгчөөс 32 төлөөлөгч ирж, 96.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун нээж үг хэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаар хурлыг удирдан явуулсан ба  Хуралдаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга, холбогдох мэргэжилтнүүд, агентлагын дарга нар, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нийт 110 хүн оролцлоо.

       Тус хуралдаанаар Орон нутгийн төсвийн 2013 оны тодотгол, 2014 оны төсвийн  тухай, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлийн  хэрэгжилт, 2014 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж, тогтоолоор баталлаа. Дээрх асуудлуудыг хэлэлцэж,15.30 цагт дууслаа. Хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх Олон нийттэй Харилцах алба, “Говийн наран” ТV, BEST TV, UC TV зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд оролцож, хуралдааны үйл явцын мэдээллийг сурвалжиллаа. Мэдээллийг орон нутгийн телевизээр мэдээлсэн болно. Мөн аймгийн ИТХ-аас Omnogovi.gov.mn сайтад ИТХ-ын ажлын алба дотор “Зургийн цомог”-т  хуралдааны зургийг оруулж ил тод мэдээлсэн байна.

Б.Батжаргал

Doc4 Doc1

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: