Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Дундговь аймгийн 2013 оны 3-р улирлын бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын тайлан

Posted by bolorit2013 on November 22, 2013

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2013 ОНЫ 3-Р УЛИРЛЫН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТУХАЙ ТАЙЛАН

2013.10.05                                                                                                                                                      Мандалговь хот

Нэг.Ерөнхий зүйл

1.1 Дундговь аймгийн хэмжээнд IIIулирлын байдлаар нийт  104 нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний  худалдан авалт хийхээр  төлөвлөгөөнд тусгаж үйл ажиллагааг хэрэгжүүлж  байна. Үүнд:

Аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр 6 яамнаас эрх нь шилжиж ирсэн 26 бараа, ажил, орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр хийгдэх 76 бараа, ажил, байгууллагын өөрийн хөрөнгөөр хийх 1 ажил,  орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр зөвлөх үйлчилгээ /төсөв шийдэгдээгүй/ 1, нийт  104 худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр ажлын 21 нь  нээлттэй , Зөвлөх үйлчилгээ 1, Олон нийтийн оролцоотой 13, Шууд гэрээ байгуулах 26, Хязгаарлагдмал 1, 43 нь хуулийн дагуу худалдан авах ажиллагааны харьцуулалтын  аргыг  сонгон тендер шалгаруулалт явагдаж байна.  Нийт төлөвлөгдсөн худалдан авалтаас 1 сумын ерөнхий төлөвлөгөө хийх ажлын санхүүжилт шийдэгдээгүй байгаатай холбогдуулан  ажлыг зарлан явуулах боломжгүй байна. Төлөвлөсөн  бусад  105 ажлуудын   тендерүүд  зарлагдаж, товлосон хугацаанд  нээж, тендерийн хүчинтэй  хугацаанд тендерийн үнэлгээг хийж гүйцэтгэгчийг шалгаруулах,  шалгарсан оролцогчтой  гэрээ байгуулах  ажлыг хийж  байна.

үргэлжлэлийг дор үзнэ үү.

график орно

Сумдын орон нутгийн хөрөнгө буюу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх худалдан авалтын төлөвлөгөөг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан e-procurement.mn цахим хуудсанд байршуулсан бөгөөд эдгээр худалдан авалт нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдээд байна.

1.2.Тухайн жилийн сайтад оруулсан төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авах ажиллагааг худалдан авалтыг  төлөвлөгөөнд тусган 2-р улиралд зохион байгуулж хийж гүйцэтгэж тайланг хүргүүлсэн.

1.3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын зураг төсөв оройтож ирж байгаа тул хяналтын зураг төсөв ирсэн тохиолдолд төлөвлөгөөнд оруулан ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээр ажлуудын хяналтын төсөв болон зураг холбогдох байгуулагуудаас ирсэн  тухай бүр нь үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байна.

Үүнд

 Аймгийн хэмжээнд энэ улиралд  зохион байгуулж эхлээгүй  худалдан авах ажиллагааг 4-р улиралд  бүрэн зохион байгуулж дуусгахаар төлөвлөж байна.

Энэ улирлын байдлаар  бүх тендер шалгаруулалтын үнэлгээг тендерийн хүчинтэй байх  хугацаанд , богино хугацаанд хийхээр  үйл ажиллагааг явуулж  байна.

1.4.  Одоогийн байдлаар  тендерийн хүчинтэй хугацаанд хийгдээгүй худалдан авалт байхгүй байна.

1.5  . Энэ улирлын байдлаар худалдан авах ажиллагааны явцад гарсан зөрчил байхгүй байна.

1.6.  Энэ улирлын байдлаар худалдан авах ажиллагааны талаар гарсан гомдол байхгүй байна.

Хоёр. Харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагааны талаар

2.1        Аймгийн худалдан авах ажиллагааны албанаас худалдан авах ажиллагааны хуулийн шинэ заалтууд, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймнийн Засаг даргын орлогч Ш.Энхбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр нарын хамт  09 сарын 10-22 ны өдрүүдэд бүх сумдаар тойрч  15 сумын худалдан авалт, ТБОНӨХБАҮХА тухай хууль Төсвийн тухай хууль болон бусад хуулийн хэрэгжилтийн талаар газар дээр нь танилцаж, сумдын удирдлагуудад худалдан авалтын талаар заавар зөвлөгөө өгч гарын авлага материалаар ханган ажилласан. Сумдад ажилласан  ажлын тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан,  хэлэлцүүлж сумдад  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  хийх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар бүхий тоотыг сумдын Засаг дарга нарт хүргүллээ. Уг тоотод сумдын худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллахад анхаарах асуудлыг мөн тусгаж өгсөн байна.

Аймгийн онцгой байдлын албаны Аюулаас сэргийлэх  цогцолбор”-оор сар бүрийн 10-ны өдөр тогтмол албаны үйл ажиллагааны тайланг танилцуулдаг болсон нь иргэдийг мэдээллээр хангах, хийсэн ажлаа тайлагнах ил тод байдлын нэг хэлбэр болж хэвшээд байна.

Гурав. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаарх дүгнэлт, санал

3.1 Худалдан авах ажиллагааны газар Мерси Кор ОУ-ын байгууллагатай хамтарсан Цахим худалдан авалтын талаарх зайны сургалтыг орон нутагт зохион байгуулж төрийн байгууллагууд тендерт оролцогч аж ахуйн нэгжийн төлөөлөл мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нийт 24 хүнийг тус сургалтанд хамруулсан бөгөөд Мерси Кор ОУ-ын байгууллагатай хамтран худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй ялангуяа иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог хангахад чиглүүлэн ажиллаж  байна.

Аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод явуулах, иргэдийн оролцоог хангах, тэгш шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлэх худалдан авах ажиллагааны  үндсэн зарчмуудыг орон нутагт хэрэгжүүлэх зорилт тавин ажиллахаас гадна Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Бямбаа багш сан” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ил тод худалдан авалт ба иргэдийн оролцоо” төсөлтэй хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор сургалт хийх, хийгдэж байгаа худалдан авах ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээ мэдээллийг чанаржуулах тал дээр хамтран ажиллах юм.

 Үүнд:

3.1.1.Худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод явуулах зорилгоор:

 “2013 онд Худалдан авах ажлын  аймгийн  төлөвлөгөө”  болон  зарлаж  байгаа Тендерийн  урилга, явцын мэдээллийг:

 1. Улсын хэмжээнд өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд

2. Сангийн яамны  www.eprocurement.mnсайтад

3. Аймгийнwww.dundgovi .mn сайтад

4. Орон нутгийн “Цоглог” “Маргад” телевизийн сувгуудаар

5. Аймгийн Засаг даргын тамгын газрын “Мэдээллийн самбар”-аар

6. Худалдан авах ажиллагааны албаны “Мэдээллийн самбар”-аар

7. Захиалагч байгууллагын “Мэдээллийн самбар

8. Гудамж талбайд байрлах урсдаг ЛЕД гэрлэн мэдээллийн самбараар тус тус  иргэд, олон нийтэд зарлан мэдээлж байна.

Орон нутаг дахь хувийн хэвшлийн 2 телевиз,  өдөр тутмын 1 сонины газартай хамтран ажиллах гэрээ байгуулан тендерийн нээлт, үнэлгээний явц, үр дүн зэрэг бүхий л  үе шат бүрийн мэдээллийг тогтмол мэдээлж байна. Цаашид гудамжны мэдээллийн самбар ажиллуулахаар судалж байна.

3.1.2.Худалдан авах ажиллагаанд иргэдийн оролцоог  хангах  зорилгоор:

1. Худалдан авах ажиллагааны талаарх мэргэшсэн ажилтан бэлтгэх хоёр удаагын хамтарсан сургалт зохион байгуулсанаар  төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн нийт 108  хүнийг А3 сертификаттай болгож мэргэшүүлсэний үр дүнд  төрийн худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд ил тод саадгүй явагдаж байна. Мөн дахин сургалт явуулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны албанд хүргүүлээд байна.

2.Үнэлгээний хороо бүрийн бүрэлдэхүүнд  хуулийн хүрээндхудалдан авах ажиллагааны чиглэлээр  мэргэшсэн  А3 сертификаттай   иргэний  төлөөлөлийг  оролцуулж байна.

3.1.3.Худалдан авах ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор:

  1. 1.     Тендерт оролцож буй аж ахуйн нэгжүүдийг худалдан авах ажиллагааны мэдээллийг хэрхэн авах, оролцох талаар  сургалтанд хамрууллаа.

3.2. Сумдад хийгдсэн ажлуудын явцтай танилцаж, захиалагчийн үнэлгээг сонслоо.

3.3.Санал, хүсэлт:

Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжинд нийцүүлэн үр дүнтэй зохион байгуулахад орон нутагт зарим хүндрэл бэрхшээл учирч байгаа тул дараах санал хүсэлтийг судлан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье. Үүнд:

  1. Худалдан авах ажиллагааны нэгжийн эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгон хуулинд өөрчлөлт оруулах
  2. Худалдан авах ажиллагааны албад орон нутагт шинээр байгуулагдсантай холбогдуулан  ХААБГ-аас  нэгдсэн сургалт семинарыг зохион байгуулах
  3. Сангийн сайдын 2012 оны 301 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-д  үнэлгээний хороонд ажиллаж байгаа ТББ, ИНБ-ын төлөөлөлд олгох урамшуулалын хэмжээг   тодорхой болгох, төрийн ажилчдыг урамшуулалтай болгох

зэрэг  эдгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү?.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Тайлан гаргасан:

                               Дундговь аймгийн ХАА-ны албаны дарга                          А.Нарантуяа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: