Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Д.Баатархуяг: Зардал хямдруулах боломжийг гээж үү гэдгийг хардаг

Posted by bolorit2013 on November 20, 2013

      Хэнтий аймгийн 2014 оны төсвийн төсөл аймгийн Ерөнхий аудиторт хүргэгдсэн эсэх талаар  Хэнтий аймгийн Ерөнхий аудитор Д.Баатархуягтай уулзаж дараах мэдээллийг авлаа.

“Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын дагуу 11 сарын 10 гэхэд аймгийн төсвийн төсөл танайд хүргэгдсэн байх ёстой юм байна ?

– Одоогоор ирсэн юм байхгүй байна. Төсвийн шинэ хуулийн дагуу бол УИХ энэ жилийн төсвийн төслийг 11 сарын 15-ны дотор батлана гэсэн заалттай. Харин аймаг нийслэлийн засаг дарга тухайн жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 сарын 25-ны дотор тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлсэн байна, 12 сарын 5-ны дотор төсвөө баталсан байна гэсэн заалттай байгаа. Тэгэхээр одоо УИХ-аар төсөв нь батлагдаагүй болохоор аймаг одоогоор ирүүлсэн юм байхгүй байна.

үргэлжлэлийг дор үзнэ үү.

Image (11)– Орон нутгийн судлаач миний барьж ажиллаж байгаа цагалбар дээрх хуулийн заалтанд тусгагдсан өдөр таны хэлж байгаа өдөр 2 арай зөрөөд байх юм. Ямар учиртай юм бол оо?

– Би төсвийн тухай шинэ хуулиудтай энэ номыг барьж л ажлаа явуулж байгаа. /Сангийн яамнаас гаргасан “Төсвийн хууль тогтоомж-1” гэсэн 2012 онд хэвлэгдсэн хөх цэнхэр хавтастай ном үзүүлэв./

Аймгийн Төсвийн төсөл гээд нэлээд зузаан олон хуудас материал байгаа байх л даа. Өмнөх жилүүдэд энэхүү төсвийн төслөө яаж иргэд олон нийтэд ил тод болгож хүргэдэг байсан бэ. Та мэдэх үү ? Ер нь эхлээд  төсөл хэлбэртэй байхад нь иргэдээсээ санал хүсэлтийг нь авч тусгаж төслөө боловсруулаад, дараа нь аймгийн ИТХ, аудитод хүргүүлэх ёстой биш үү?

– Тийм ээ. Ил тод байлгах талаасаа бол уг нь ард иргэддээ ийм төсөл боллоо гэж танилцуулах ёстой байх. Гэхдээ амьдрал дээр яг тэгж танилцуулж байгаа зүйл ер байдаггүй шүү дээ.

Манай аймагт уу, бүх аймагт уу ?

– Манай аймагт, бүх л аймагт ийм байдаг байх гэж бодож байна. Тийм хэлэлцүүлж барьж байгаа нь мэдэгддэггүй шүү дээ. Тэр битий хэл ямаршуу төсөв болов гэдгийг аймгийн аудитын байгууллага ч нэг их сайн мэдэхгүй л сууж байна. Улсын их хурлаар батлагдаад ирсэнийх нь дараа л ерөнхийд нь  үзэж харж, орлого нэмэгдүүлэх талаар, зардал хямдруулах талаар ямар боломжуудыг хаяж гээсэн байна уу гэдэг тал дээр нь санал дүгнэлтээ боловсруулж гаргадаг.

-Тэгэхээр 15-ны дотор УИХ батлаад,  25-ны дотор аймаг төслөө ИТХ-д өргөн бариад, дараа сарын 5-ны дотор төсөв батлагдана гэж байна. Цаг хугацааны хувьд дэндүү богинохон биш үү?

-Харин тийм. Ажлын хэдхэн хоногийн зайтай учраас бидэнд санал дүгнэлтээ боловсруулахад хугацаа богинохон л байдаг л даа. Зүй нь үүнтэй холбогдуулаад явуулсан төсвийн төслөөс нь аваад санал дүгнэлтээ боловсруулж байхад болохгүй ч юм байхгүй л байх л даа. Гэхдээ явуулсан төсвийн санал маань тэр хэвэээрээ батлагдах уу үгүй юу гэдэг чинь тодорхойгүй ш дээ. Зарим нь хасагдана, танагдана. Өөрчлөлт оруулахад боломж бололцоо тун муутай төсөв ирдэг ш дээ. Бүгдийг нь хайрцаглаад янзалчихсан байгууллага байгууллагаар нь. Олон жил ингээд явж байгаа ш дээ. Харин төсвийн төсөл боловсруулахтай холбогдуулаад ард иргэдээсээ санал авах хэлэлцүүлгүүд явуулж байх ёстой. Ялангуяа тэр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг иргэдээсээ санал авах ажлууд хийгдэж л байгаа байх л даа. Өнгөрсөн жилийн хувьд их орой хийгдсэн. Энэ жилийн хувьд арай дээр хийгдсэн болов уу гэж бодож байна.

-2014 оны төсвийн төслийг иргэд олон нийтэд хэрхэн ил тод болгосныг нь нягтлахаар Хэнтий аймгийн http://www.khentii.gov.mn гэсэн албан ёсны сайтруу ороход “Нээлттэй төр” гэсэн цэсэн дотор ОРОН НУТГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ гэсэн гарчигтай ганцхан вордын хуудас материал аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс 2013 оны 11 сарын 05-ны өдөр гаргасан байна.

                                                                                                             2013.11.15      Хэнтий аймаг Өндөрхаан хот    Д.Одонтунгалаг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: