Ховд аймагт худалдан авалтын мэдээллийн самбартай болж байна
Posted by uranchimeg0909 on September 24, 2013
Өдийг хүртэл Ховд аймагт тендерээр баригдаж байгаа барилга объектод мэдээллийн самбар байрлуулж хэвшээгүй учраас ихээхэн шүүмжлүүлдэг байсан юм. Төрийн бус байгууллагуудын зүгээс удаа дараа шаардлага тавьсны үр дүнд 2013 оноос тендерт шалгарсан зарим компани хуульд заасны дагуу мэдээллийн самбар байрлуулж, барилгын төсөвт өртөг, ажлын эхлэх дуусах он сар зэрэг мэдээллийг тавьжээ.
Энэхүү самбар нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, ажилтан, албан хаагчдын 20 айлын орон сууцны барилгынх юм. Самбараас мэдээллийн самбараас дээрх барилгыг “Гулзатын шил” ХХК гүйцэтгэж байгаа болон энэ оны зургаадугаар сараас барилгын ажлыг эхлүүлж, оны эцэст барьж дуусах талаар иргэд мэдэж авлаа. Үүгээрээ аймагтаа нь анхдагч болсон байна.
Харин барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж ашиглалтанд оруулж чадах уу? Самбарын ачаар шинэ сууцаа хүлээж байгаа эмч нараас гадна бусад иргэд ч харж дүгнэж байх боломжтой юм.
Leave a Reply