Ховд аймгийн номын сан дахь төсвийн мэдээллийн булан
Posted by ИТХ on October 27, 2012
Бидний боловсруулж байгаа орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загварын нэг үндсэн хэсэг нь номын сан, Иргэний танхим, мэдээллийн төв зэрэгт байрлуулж иргэд, олон нийт, татвар төлөгчдөд үйлчлэх төсвийн мэдээллийн булан юм.
Ховд аймгийн нийтийн номын сан нь хоёр давхар тохилог барилгатай. Дотроо хэд хэдэн уншлагын танхимтай. Америкийн соёл, мэдээллийн төв ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай бусад номын сангуудын адилаар голдуу сурагч оюутнууд ирж хичээл давтах нь зонхилдог. Гэхдээ цаашдаа нийтийн жишгээр иргэдэд бүх төрлийн мэдээллээр үйлчлэх мэдээллийн төв болох чиг хандлагыг баримталж байна. Мобикомын сансрын антенныг суурилуулж утасгүй Интернэтийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Тус номын сангийн захирал Б.Одонпүрэв бидний санаачлагыг халуунаар дэмжлээ. Тус буланд тавигдах Ховд аймгийн төсвийн шинэ мэдээллийг ангилан багтаасан хавтаснууд ширээн дээр харагдаж байна.
Номын сангийн 2-р давхрын цэлгэр зайд, хананы дэргэд төсвийн мэдээллийн булангийн хамгийн эхний хэсэг болсон тавиурыг байрлууллаа. Хажууд нь ширээ байна.
Leave a Reply