Баянзүрх дүүрэг дэх номын сангийн байдал
Posted by ИТХ on October 10, 2012
Анх 1968 онд Найрамдлын районы Амгалангийн клубын дэргэд байгуулагдаж 1970 онд дүүргийн нийтийн номын сан болж одоогийн Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, 12-р хорооллын 58-р байрны 1-р давхарт шилжүүлэн байрлуулжээ. 1986 оноос Хотын төв номын сангийн харъяа 3-р салбар номын сан болгон зохион байгуулсан.
Хүүхдийн 40, нийтийн 60 суудалтай уншлагийн хоёр танхимтай. Голдуу сургуулийн сурагчид үйлчлүүлж байна. Харин өглөөгүүр зэргэлдээх байрны ахмадууд ирж шинэ сонин хэвлэл уншдаг. Өдөр тутмын 8 сонин захиалж үйлчидэг юм байна.
Шинэ компьютерүүд авч интернэтийн шугам татсан боловч холболтын төсөвгүйн улмаас холбогдоогүй байна.
.
Leave a Reply