Номын сан дахь мэдээллийн булангийн жишээ
Posted by ИТХ on September 14, 2012
Өнөөдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагуудаас гаргаж буй ном товхимол, сонин сэтгүүл, судалгааны ном, тайлан мэдээнүүдийг уншигч олонд хүргэх зорилготой НҮБ-ын “Номын булан”-г Монголын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан болон Улаанбаатар хотын нийт 4 их, дээд сургуульд (МУИС, СЭЗДС, ХИС, ХААИС-ын номын сангууд) байгуулан 2010 оноос хойш ажиллуулж байна.
Самбарын ерөнхий байдал болон Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд самбарын нээлтийн үеэр авсан зургуудыг дор үзнэ үү. Тус номын буланд уншигч, судлаач, оюутнуудад хэрэгтэй олон төрлийн шинэлэг мэдээ мэдээлэл, судалгааны материалууд байдгаараа онцлогтой бөгөөд Монгол дахь НҮБ-ын харьяа агентлагуудаас (НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан гэх мэт) үе үе шинэчилж байдаг ажээ.
Leave a Reply