Номын сан дахь төсвийн мэдээллийн буланд ийм тавиур ашиглах саналтай байна
Posted by ИТХ on September 14, 2012
Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандартын эхний хувилбар төсвийн мэдээлллийн цахим сайт ба төсвийн мэдээллийн булан гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна.
Төсвийн мэдээллийн булан нь нийслэл, аймаг, дүүрэг, сум дахь нийтийн номын сан, Иргэний танхим, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах танхим, Соёлын төв зэрэг газруудад тухайн орон нутгийн төсвийн холбогдолтой мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр байршуулж байнга шинэчлэн, түүнийгээ тойруулан иргэд, оршин суугчид, татвар төлөгчдөд зорриулсан, танилцуулга, сурталчилгаа, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулснаар төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой.
Төсвийн мэдээллийн булан нь эхний хувилбараар төсвийн мэдээллийн самбар ба тавиур гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Бид эхний удаад орон нутгийн номын сангуудад төсвийн баримт мэдээллийн тавиурыг хийж байрлуулах гэж байна. Ингэхдээ манайд өргөн ашиглагддаг тавиурыг сонгож ашиглан турших саналтай байна. Иймэрхүү харагдана.
Хаа сайгүй байдаг ч бид маш сайн ажиллуулбал харьцангуй хямд төсөр, уян хатан (нааш цааш зөөж хаана ч тавьж болно) хүртээмжтэй хэлбэр юм .
Иймэрхүү тавиурууд бичиг хэргийн Golden Pen дэлгүүрт зарагдаж байгаа. Та бүхэн саналаа хэлээрэй.
.





Leave a Reply