Дөргөн сумын төсвийн мэдээллийн самбарууд
Posted by ИТХ on September 14, 2012
Ховд аймгийн Дөргөн сумын төр, захиргааны болон төсвийн байгууллагуудын байрны хананд байрлуулсан төсвийн холбогдолтой самбаруудыг танилцуулж байна. Төсвийн мэдээлэлд тусгайлан зориулсан самбаруудыг 2006 оны үед Нээлттэй Нийгэм Форумын төслийн хүрээнд хийгдсэн нь харагдаж байна. Гурав нь сумын төсөв, нэг нь сумын дунд сургуулийн төсвийн харуулжээ. Ингэхдээ зарим самбарын огноо, тоонуудыг өөрчлөх замаар шинэчлээд явсан нь харагдаж байна.
Бас сумын санхүү, төрийн сан ба нягтлан бодох бүртгэлийн самбарт төсвийн зарим мэдээлэл тавигдаж байна.
Leave a Reply