Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагын мэдээллийн булан, цахим самбарууд

Posted by ИТХ on June 30, 2012

Бид төсвийн мэдээллийн самбар, мэдээллийн булангийн загвар боловсруулахын тулд нийслэл ба дүүргүүдийн төр, захиргааны болон төсвийн байгууллагуудад үргэлжлүүлэн судалгаа явуулж байна.

Энэ бол нийслэл Улаанбаатар хотын ЗДТГ-ын байрны (Сүхбаатарын талбай руу харсан) нэгдүгээр давхрын угтах үйлчилгээний хэсэг юм. Мэдээллийн ажилтанд зориулсан тусгай байр, лангуу, том жижиг цахим дэлгэц, номын тавиур, бусад зүйлсийг байрлуулсан ч бидний ажигласнаас сүүлийн хэдэн сар ажиллаагүй юм. ↓

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байрны үүдний танхимын хананд мэдээллийн электрон дэлгэц (хуруугаар мэдэрдэг) байрлуулжээ. UNFPA буюу НҮБ-ын Хүн амын сангийн тусламжаар хийсэн байна. Гэхдээ энэ дэлгэцэнд зөвхөн дүүргийн статистикийн хэлтсийн танилцуулга, статистикийн тайлан, тоо цифр орсон нь судлаачдад илүү хэрэгтэй байх. Харин өргөн олон нийтэд шаардлагатай бусад мэдээлэл, ялангуяа төсвийн  холбогдолтой мэдээллийг ил тод, нээлттэй болгоход энэ сайхан боломжийг ашиглахгүй байна. ↓

Мөн Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний танхимд суурилуулсан “Монгол Улсын Их хурлын тамгын газраас мэдээлж [энэ үгийг “мэдээллэж” гэж алдаатай бичжээ] байна” цахим дэлгэц ямар ч ашиглалтгүй байна. ↓

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: