Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Ховд аймгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын зарим мэдээлэл

Posted by ИТХ on June 2, 2012

Аймгийн төвийн Жаргалант суманд Засаг даргын тамгын газар, 12 баг зэрэг төрийн байгууллагууд, 8 сургууль, 11 цэцэрлэг байдаг. Бид эдгээрээс төрийн 5 байгууллага, 4 цэцэрлэг, 6 сургуулиар явж төсвийн мэдээллийн самбарууд байгаа эсэхийг үзэж танилцан зарим албан тушаалтантай уулзаж  ярилцлаа.  Сургууль, цэцэрлэгүүд төсвийн самбарыг хийж байрлуулсан боловч зөвхөн ганц хоёр газар л журманд заагдсан газарт, бусад нь нягтлангийн өрөөнд байршуулжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байв. Самбарын хэмжээ журманд заагдсан хэмжээнд хүрэхгүй байгаа учир мэдээллийн багтаамж муутай, зарим мэдээлэл нь хуучирсан, мэдээллээ цаг тухайд нь шинэчлэх талаар идэвхгүй байгаа нь харагдаж байна. Харин сургууль цэцэрлэгээс бусад газарт төсвийн мэдээллийн самбар огт хийгээгүй, энэ талаар ойлголт муутай байна. Албан тушаалтуудтай уулзахад “хийх гэж байгаа, хийнэ” гэх мэт хариулт өгч байна.

1. Ховд аймгийн ЗДТГ-ын төсвийн мэдээллийн самбарын ерөнхий байдал

2. Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэгийн төсвийн самбарын ерөнхий байдал

3. Жаргалант сумын 12 жилийн сургалттай 2-р сургуулийн төсвийн мэдээллийн самбар.

4. Бас нэг төстэй мэдээллийн самбар

Энэ гурван самбарын зургийг харахад “Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын дагуу хийгдсэн самбар биш байна. Жаргалант сумын ЗДТГ-ын байранд өлгөсөн санхүү, бүртгэл мэдээллийн самбар нь нэлээд хэдэн жилийн өмнө хийгдсэн, бусад сургууль цэцэрлэгүүдэд байрлуулсан “Худалдан авалт ба нээлттэй төсөв” нэртэй мэдээллийн самбарууд нь мөн хэдэн жилийн өмнө “Мерси кор” байгууллагаас тус аймагт хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэгийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн мониторингийн төслийн хүрээнд хийгдсэн нэг загварын самбарууд бөгөөд мэдээллүүд нь хуучирсан, ойлгомжгүй байна.

Гэхдээ төсвийн байгууллагууд энэ самбарыг “Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангахад дагаж мөрдөх журам”- нийцүүлэн шинэчлэн ашиглах боломжтой гэж бид үзэж байна.

Бид төслийн хүрээнд цаашид энэ чиглэлээр орон нутгийн төрийн болон төсвийн байгууллагуудтай хамтран ажиллах болно.

[Мониторинг үргэлжилж байна]

Ховд аймгийн НДЭХ-ний тэргүүн Д.Тогтуунбаяр,  “Ховдын толь” сонин эрхлэгч Г.Төрмөнх

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: