Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

http://www.bzd.ub.gov.mn сайтад тавигдсан төсвийн холбогдолтой мэдээллийн жагсаалт (2012 оны 5-р сарын 30-ны байдлаар)

Posted by ИТХ on May 31, 2012

Тус дүүргийн төсөв, санхүү, худалдан авалтын мэдээлэл сайтын дөрвөн өөр хэсэгт хоорондоо ямар ч уялдаа холбоогүйгээр тавигдаж байгаа учраас иргэд олж үзэхэд хүндрэлтэй байна. Худалдан авалтын зарууд тавигдсан боловч тендер шалгаруулалтын явц, үр дүнгийн мэдээлэл огт байхгүй.  2012 оны дүүргийн батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтын жагсаалт зэрэг тодорхой мэдээлэл одоог хүртэл огт тавигдаагүй байна.

“Баянзүрх дүүрэг – Эдийн засаг” буланд:

Эдийн засаг бүтээн байгуулалт.

Дүүргийн төсөв (2009 оны 10-р сарын байдлаарх мэдээлэл)

“Засаг дарга” буланд:

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БАТЗОРИГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД ДҮҮРЭГТЭЭ ХИЙЖ  ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮТЭЭЛЧ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
БҮТЭЭЛЧ АЖЛЫН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД 2008-2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД 2008-2010 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ

“ЗДТГ – Санхүү, төрийн сангийн хэлтэс” буланд:

СТХХ-ийн түүхэн замналАЛСЫН ХАРАА, ЗОРИЛГО, ЗОРИЛТХЭЛТСИЙН БҮТЭЦМАНАЙ ХАМТ ОЛОН (Гэрэл зураг, “Манай бахархал” танилцуулгаҮйл ажиллагаа, үндсэн зарчим, утасны жагсаалт
Хэлтсийн ажилтнууд (Ажилтнуудын гэрэл зураг, товч намтар)
Нийслэлийн Аудитын дүгнэлт (Дүгнэлтийг зургаар оруулсан боловч харагдахгүй байна)
2011 оны хийсэн ажлын тайлан
2012 оны хийсэн ажлын тайлан
Хөрөнгө оруулалтын ажлын талаар

Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын график (2012 оны 1-4-р улирал)

Төсвийн байгууллагуудын анхааралд

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРЫН АНХААРАЛД

Огноо байхгүй.

Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангах ажлыг зохион байгуулж байгууллагынхаа вэб сайт болон мэдээллийн самбарт төсвийг ил тод, нээлттэй, мэдээллээр иргэдийг байнга хангаж ажиллахыг үүрэг болгож вэб сайт болон мэдээллийн самбарт дараах мэдээллүүдийг бүрэн эхээр нь байршуулж, олон нийгийг нээлттэй, ил тод, үнэн зөв мэдээллээр байнга хангаж ажиллахыг зөвлөсөн нийслэлийн Аудитын газрын албан бичиг.

Мэдээ – “Шинэ мэдээ мэдээлэл” буланд:

2012.04.25.Тендерийн зар
Огноо тодорхойгүй

Зарлал

(Хог тээвэрлэх зориулалтын автомашин, тоног төхөөрөмжтэй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажилд урьсан)

Огноо байхгүй.

“2012 онд иргэдээ ажилтай орлоготой болгоход зорьж ажиллана” (Хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн нээлтийн арга хэмжээнээс хийсэн сурвалжлага)

2012.03.26.

Санхүү төрийн сангийн хэлтэс үйл ажиллагаагаа танилцуулах нээлттэй өдөрлөг хийлээ

Огноо: 2012-03-20ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2012-03-13ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2012-03-12ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2012-03-12ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2012-01-26ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2012-01-26ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2012-01-25

Хужирбулангийн иргэдэд төрийн үйлчилгээ ойртлоо.

Төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх цогболбор барилга шинээр үүд хаалгаа нээлээ. Дүүргийн хүн амын нягтаршлыг багасгахаар хүн ам газар нутгийн байршлыг харгалзан 4 хороог хуваасны нэг нь 28 дугаар хороо юм. Улиастайн 23 дугаар хорооноос өнгөрсөн жил өрх тусгаарласан тус хороо өдгөө 1800 өрхийн 5900 хүн амтай. Хорооны шинэ байр ашиглалтад орсноор иргэд тав тухтай орчинд үйлчилүүлэх боломжтой болж байгаа юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо өрхийн эмнэлэг, цагдаа, хорооны нэгдсэн цогцолбор байрны нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Тамгын газрын дарга Д. Баатарням, хэлтэс албадын дарга нар иргэдийн төлөөлөл оролцлоо. Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байргүй хороодыг цогцолбор байрыг ашиглалтад оруулах зорилтын хүрээнд өнөөдөр нийслэлийн төслийн хөрөнгө оруулалтаар 354 сая төгрөгийн санхүүжилтээр уг барилга баригджээ. Гүйцэтгэгчээр “МДББ” ХХК ажилласан. 2 давхар цогцолбор барилгад өрхийн эмнэлэг, хорооны нэг цэгийн үйлчилгээний танхим, цагдаагийн хэсэг байрлахаас гадна ахмадын чийрэгжүүлэлтийн танхим, эмийн сан байрлаж байгаа юм. нийслэлийн захын хороо гэдэг утгаараа иргэд тэр бүр дүүрэг дээр ирэхэд хүндрэлтэй байдаг. Иргэдийн цаг завыг хэмнэж хороон дээр иргэний бүртгэл, халамжийн мэргэжилтэн, зохион байгуулагч 2 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа.

Огноо: 2012-01-26ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2012-01-05ТЕНДЕРИЙН УРИЛГА
2011.12.28

ИТХ-ын 11-р чуулганаар дүүргийн ажилд бүрэн хангалтай дүн өглөө.

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал  оны төгсгөлийн 11-р хуралдаанаа  2011 оны 12-р сарын 28 өдөр Дүүргийнхээ Чуулганы танхимд хийлээ. Энэ удаагийн 11-р хуралдаанаар  иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн 2011 оны үйл ажиллагааны тайлан Дүүргийн эдийн засаг нийгмийг 2009-2011 онд хөгжүүлэх зорилт, төлөвлөгөөний биелэлт болон эдийн засаг, нийгмийн 2012 оны зорилтын тухай,Дүүргийн 2011 оны төсвийн гүйцэтгэл дүүргийн 2012 оны төсөвийн тухай 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг 4 асуудлыг авч хэлэлцсэн. Хуралдааны эхэнд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдээс энэ онд хийж хэрэгжүүлсэн ажилд хурлын төлөөлөгчид бүрэн хангалттай гэсэн үнэлгээг өгсөн бол Засаг даргын өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүхий л ажилд мөн бүрэн хангалттай гэсэн үнэлгээг хуралд оролцсон бүхий л төлөөлөгчид    өглөө. Ирэх жилийн хувьд дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтод ажлын хувьд 2012 оныг “Хөрөнгө оруулалт-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жил болгон зарлах шийдвэрийг хурлаас баталж өглөө. Хуралдааны үндсэн 3  дугаар асуудлын хувьд 2011 оны төсвийн гүйцэтгэл 2012 оны төсвийн төсөл байлаа. Өнгөрсөн жилийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2011 оны төсвийг 7,4 тэрбум төгрөг байхаар баталсан. Энэ төлөвлөгөөгөөгөө давуулан биелүүлж чадсан амжилтаар энэ оноо үдэж байгаа төдийгүй дараа оны төсвийг улам бүр өсөн нэмэгдүүлж 8,8 тэрбум төгрөгийг олох зорилтыг тавин ажиллахаар боллоо. Энэхүү төсвийг бүрдүүлж чадсанаараа ирэх онд хийгдэх зам дэд бүтэц сургууль цэцэрлэгийн барилга, амралт чөлөөт цагийн талбай ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, хоггүй дүүрэг болох зорилтын хүрээнд зарцуулагдах төсөв хөрөнгө болох учиртай юм.Манай дүүрэг газрын маргаангүй дүүрэг болох зорилтыг тавьж ажилласан. Энэ зорилтод ажлынхаа хүрээнд бүтээн байгуулалтын ажилтай газрын үндсэн бодлогыг уяж ажилласны үр дүнд иргэдэд нөхөн олговор олгох замаар газрыг нь чөлөөлж эмнэлэг сургууль цэцэрлэг барьж байгуулах боломжийг бүрдүүлсэний зэрэгцээ дэд бүтэц зам талбайг сайжруулах зорилгоор хууль бусаар хашаа хатгасан болон контанер тавьсан газруудыг  чөлөөлсөн байна. Мөн иргэдэд газар өмчлүүлэх асуудлын хүрээнд одоогийн  байдлаар 20 мянган иргэнд газрыг нь өмчлүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ дүн мэдээллээр газрын маргааныг 51 хувиар бууруулсан амжилтаар  газрын маргаангүй  дүүрэг болох зорилтоо хэрэгжүүлж чадсан байна. Санал шүүмжлэл асуулт хариултаар өрнөсөн энэ удаагийн хуралдаанаар энэ онд дүүргээс баг хамт олноороо хийж хэрэгжүүлсэн бүхий л ажилд төлөөлөгчдийн зүгээс  бүрэн хангалттай гэсэн үнэлгээг өгч дараагийнхаа ажлыг энэ эрч хүчээр хийхийг хүсэн өрөөлөө.

ОРОН НУТГИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГАД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ.
ОЮУТНЫ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Илтгэлийн уралдааны зорилго
Баянзүрх дүүргийн нийгэм эдийн засгийн өсөлт хөгжил, санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн цаашдын чиг хандлагыг нь тодорхойлох судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх,оюутан залуучуудын бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, онол практикийн ач холбогдол бүхий бүтээлийг шалгаруулахад энэхүү уралдааны гол зорилго нь оршино.
Дөрөв. Хамрах хүрээ
Баянзүрх дүүрэгт оршдог, Эдийн засаг, бизнес удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутнууд оролцоно.
Тав. Материал хүлээн авах хугацаа
Хугацаа:2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны хооронд
Зургаа.Шалгаруулалт
– Шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулна. Оролцогчид багаар оролцож болно.
– 1-р шатны шалгаруулалт нь 12-р сарын 02-нд болно.
– 2-р шатны шалгаруулалтанд тэнцсэн шилдэг илтгэлүүдийг 12-р сарын 03-нд 13 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд шүүн хэлэлцэж байр эзлүүлнэ.
Огноо: 2011-11-16ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2011-11-16ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2011-11-16ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2011-11-11ТЕНДЕРИЙН УРИЛГА

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: