ИТХ-ын мэдээллийн самбар
Posted by ИТХ on May 22, 2012
Баянзүрх дүүргийн 2012 оны төсвийг тус дүүргийн ИТХ-аар 2011 оны 12-р сарын 28-ны өдөр хэлэлцэж баталжээ. Одоо тус дүүргийн ИТХ-ын мэдээллийн самбарт төсвийн ямар мэдээлэл байгааг үзлээ. Самбарын дунд хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн заалт, баруун гар талд төлөөлөгчдийн гэрэл зураг тавигдсан байна.
Самбарын нөгөө хэсэгт ИТХ-ын ажлын алба, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүтэц, хороодын нийтийн хурлын дарга гэрэл зураг оржээ.
Бас ИТХ-ын үйл ажиллагааны эхний хоёр сард хийсэн ажлын мэдээллийг хоёр хуудсанд бичжээ. Харин төсвийн холбогдолтой мэдээлэл алга байна.
Leave a Reply