Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтын жилийн нээлт

Posted by ИТХ on March 24, 2012

http://www.bzd.ub.gov.mn сайтад тавигдсан мэдээ.

2012 онд иргэдээ ажилтай орлоготой болгоход зорьж ажиллана.

Баянзүрх дүүрэг 2012 оныг “Хөрөнгө оруулалт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарлажээ. Жилийн ажлын нээлтээ цэргийн дуу бүжгийн эрдмийн танхимд иргэдтэйгээ хийлээ. Тус дүүрэгт энэ онд 79,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс гадна иргэдийн оролцоонд тулгуурлан тэдний нийгмийн асуудлыг түлхүү шийдвэрлэхэд онцгойлон анхаарах юм. Баянзүрх дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж 5000 хүний суудалтай хөл бөмбөгийн талбай, усан спорт сургалтын төв, 150 хүний ортой төрөх эмнэлэг зэрэг томоохон ажлууд хийгдэх юм байна.

Нээлтийн ёслолын ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Б.Батзориг хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж 100 хүүхдийн ортой 8 шинэ цэцэрлэг, 50-75 хүүхдийн ортой дөрвөн цэцэрлэгийн өргөтгөл, зургаан сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулж хүүхдүүддээ бэлэг барьсан бол энэ жил 640 хүүхдийн суудалтай хоёр шинэ сургуулийн барилга, хоёр сургуулийн өргөтгөл , 500 хүний суудалтай соёлын төв мөн иргэдийн саналыг авч хороодод бичил цэцэрлэг, гудамжны тохижилтуудыг хийнэ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний дагуу төв замыг шинэчлэнэ гээд иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаагаа тухайгаа онцолсон юм. Мөн иргэдийг эдийн засгийн хувьд бие даасан байх нөхцөлийг хангаж өнгөрсөн онд 43 аж ахуйн нэгжид 2 тэрбум 302 сая төгрөгийн зээл олгосон. Шинээр 10800 иргэнийг байнгын ажлын байраар хангасан байна.

Засаг даргын санаачилгаар “Архигүй дүүрэг аян” энэ онд ч мөн үргэлжлэнэ. Түүнчлэн хоггүй дүүрэг болох зорилтын хүрээнд цагаан даваанд хог ангилан ялгах цэгийг Япон улсын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа аж. Иргэдээ ажилтай орлоготой болгож нийгмийн асуудлыг шийдэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм байна.

Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр жижиг дунд бизнеэс эрхлэгчдийн хийсэн гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: